13 настай охины амийг хөнөөсөн хэргийг  прокурорт буцаалаа

Баянзүрх дүүргийн XXI хорооны нутаг дэвсгэрт байрладаг  “Очир” төвийн зочид буудлын өрөөнд өнгөрсөн оны наймдугаар сарын 23-ны өдөр 13 настай охин амь насаа алдсан хэрэг гарсан билээ. Танхай этгээдүүд 13 настай охины амь насыг хэрцгийгээр хөнөөсөн юм. Тэгвэл уг хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан өнөөдөр болов.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Д.Жавхлан, М.Амарболд нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг өнөөдөр хийж  хуульд зааснаар шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж үзэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.