Абидаль: Месси дахиж видео бичлэг битгий илгээ гэж надад хэлсэн...

“Барселона”-гийн хамгаалагч Эрик Абидаль элэгний хавдартай тэмцэж байх үеийнхээ дурсамжаас хуваалцжээ.

“Би хэнд ч зовлон шаналал хүсэхгүй. “Барселона”-гийн нэг тоглолтын өмнө би залуусыг баярлуулж, дэмжих зорилгоор видео бичлэгээ илгээсэн юм. Тэгтэл Месси юу хэлсэн гээч? Залууст ийм бичлэг харах хэцүү шаналантай байгаа тул дахиж битгий явуулаарай гэсэн.

Би тэднийг зовж шаналаг гэж бичлэгээ явуулаагүй юм. Би дэмжих л гэсэн. Амьд үхдэлийг харахаар залуусын сэтгэл гутарч хэцүү болж байна гэж тэр хэлсэн. Анри намайг эргэхээр эмнэлэгт ирэхэд би жаалхүү шиг эхэр татан уйлсан. Зовж шаналж, нүднээс гарсан байдалтай түүнд харагдахыг би хүсээгүй. Гэхдээ түүнийг эргэж ирсэнд их баярласан” хэмээн Абидаль өгүүлжээ.

Абидаль 2007-2013 онд “Барселона”-д тоглож байсан. Элэгний хавдрын улмаас жил хагасын хугацаанд эмчилгээ хийлгэж, хөлбөмбөгчийн замналаа түр завсарлуулсан удаатай.

 

Р.Гэгээ

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна