Нийт газар нутгийн 7.03 хувийг ашигт малтмалын тусгай зөвшөөрөл  бүхий газар эзэлж байна

2017 оны 12 дугаар сарын  байдлаар Кадастрын бүртгэлийн системд ашигт малтмалын 3162, түгээмэл тархацтай ашигт малтмалын 526 тусгай зөвшөөрөл бүртгэлтэй байна. Эдгээрээс хайгуулын тусгай зөвшөөрөл 1759 байгаа нь нийт газар нутгийн 6 хувь, ашиглалтын тусгай зөвшөөрөл 1403 буюу нийт газар нутгийн 1 хувийг эзлэж байна. Харин түгээмэл тархацтай ашигт малтмалын 526 тусгай зөвшөөрөл  нийт газар нутгийн 0.03 хувьтай тэнцэх бөгөөд Монгол Улсын нийт газар нутгийн 7.03 хувийг ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий газар эзлэж байна.

2017 онд Ашигт малтмал, газрын тосны газраас 136 тусгай зөвшөөрөл олгосны 64 нь ашиглалтын, 72 нь хайгуулын тусгай зөвшөөрөл байна.

“Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох 13 удаагийн сонгон шалгаруулалтыг 94 талбайд зарлаж 33 тусгай зөвшөөрөл олгоод байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна