10 мянга орчим иргэн эсэргүүцлийн жагсаал хийж байна

Өнөөдөр МҮЭХ-ны гишүүн байгууллагууд, дэмжигчдийн зүгээс татварын нэмэгдлийг эсэргүүцсэн жагсаалыг төв талбай дээр зохион байгуулж байна. 7 төрлийн татварын нэмэгдэл, НДШ-ийн нэмэгдэл, тэтгэврийн насыг нэмэгдүүлэхийг цуцлах зэрэг асуудлаар эсэргүүцлээ илэрхийлэн жагсаж, тэмцэж байна. Жагсаалд 10 мянга орчим иргэн нэгджээ.

Засгийн газар ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд зарим төрлийн татвар, шимтгэл, тэтгэврийн насыг нэмэгдүүлэх асуудлыг МҮЭ-ийн холбоо анхнаас нь эсэргүүцэж УИХ, Засгийн газарт удаа дараа шаардлага, мэдэгдэл хүргүүлж, эсэргүүцлийн жагсаал цуглаан зохион байгуулах зэргээр тэмцлийн арга хэмжээ авч ирсэн.

Гэвч МҮЭ-ийн холбооны зүгээс тавьж буй шаардлагад Засгийн газар нааштай хариу өгөхгүй, энэ оноос эхэлж зарим төрлийн татвар нэмэгдэж, хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллаж байгаа иргэдийн тэтгэвэрт гарах насыг нэмж байгаа тул  МҮЭ-ийн холбооноос энэхүү жагсаал цуглааныг орон даяар зохион байгуулж, тэмцэж байгаа аж.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна