Олон улсын зөвлөхүүд Үндэсний статистикийн хороонд ажиллаж байна

Үндэсний статистикийн хороо нь Азийн Хөгжлийн Банкны техникийн туслалцаатайгаар "Байгаль орчин, эдийн засгийн данс байгуулах чадавхыг бэхжүүлэх нь" ТА 9043-МОН төслийг 2016 оноос эхлэн хэрэгжүүлж байна.

Уг төслийн хүрээнд БОЭЗСД-ийн хүрээний дэд данснуудыг байгуулах, үндэсний аргачлал, арга зүйг боловсруулах, холбогдох мэдээллийг цуглуулах, мэдээллийн санг бүрдүүлэх, ажилтнуудын чадавхыг бэхжүүлэх зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Энэхүү төслийн хүрээнд Олон улсын зөвлөх Жулие Хасс, Норвегийн Статистикийн газрын Байгаль орчны дансны ахлах зөвлөх Кристине Колшус нар Үндэсний статистикийн хороонд ажиллаж байна.

Энэ удаагийн зөвлөх үйлчилгээний зорилго "Материалын урсгалын данс", "Эрчим хүчний данс" болон "Байгаль орчны татварын данс"-ыг баланслуулахаар ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяатай төслийн олон улсын болон үндэсний зөвлөх, ажилтнууд санал солилцон, цаашид анхаарах асуудлаар зөвлөлдөв.