Монголын цаначид өвлийн олимпийг зорилоо

 

“Пёнчан-2018” өвлийн ХХII олимпийн наадамд өрсөлдөх Монголын цаначид БНСУ-ыг зорилоо. “Пёнчан-2018” өвлийн олимпийн наадам энэ баасан гарагт буюу хоёрдугаар сарын 9-ний өдөр нээлтээ хийнэ. Гүйлтийн цанын хоёр тамирчин энэ удаагийн өвлийн олимпод оролцох эрхээ албан ёсоор аваад байгаа. Манай улсын цаначид хоёрдугаар сарын 15-ны 15:00 цагт Pyeongchang хотын Alpensia  цанын баазын гүйлтийн стадионд уралдана.

Тухайлбал ОУХМ Ч.Отгонцэцэг тэших техникээр 10км, ОУХМ Б.Ачбадрах хоёрдугаар сарын 16-ны өдөр 15:00 цагт 15км тэших техникээр уралдах юм. Цанын тамирчдын дасгалжуулагчаар, үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, ОУХМ Х.Хаш-Эрдэнэ ажиллаж байна. Тэрбээр өмнө нь “Турин 2006”, “Ванкувер 2010” өвлийн олимпийн наадамд тамирчнаар оролцож байсан юм. Багийн ахлагчаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ ажиллаж байгаа. 

А.Алт