Ч.Хүрэлбаатар: "Панда" бонд гаргах гэж байгаа гэх мэдээлэл огт үндэслэлгүй

Монгол Улсын Засгийн газар "Панда" нэртэй бонд гаргах гэж байна гэх мэдээлэл нэр бүхий хэвлэлээр цацагдаад буй. Тэгвэл Сангийн сайд Ч.Хүрэлбаатар сошиал дахь өөрийн албан ёсны хуудсаараа энэхүү мэдээллийг үгүйсгэж тайлбар хийлээ. Тэрээр “Bloomberg-ийн тарааж байгаа Засгийн газар "Панда" бонд гаргах гэж байгаа гэх мэдээлэл огт үндэслэлгүй болохыг мэдэгдэж байна. Bloomberg TV болон Bloombergtv.mn сайтыг худлаа мэдээллээ залруулахыг албан ёсоор шаардаж байна. Bloomberg-тэй утсаар холбогдоод ташаа мэдээлэл гарсан байна, залруулна уу гэхээр "Үгүй" гээд байх юм. Хөрөнгө оруулагчид, сэтгүүлчид сүүлдээ элчин сайдын яамдуудаас хүртэл залгаад манай яамныхныг зүгээр байлгахгүй асуугаад байх юм” хэмээн бичсэн байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна