Эртний Британичууд өнгөт арьстай, цэнхэр нүдтэй байжээ

Их Британийн эрдэмтэд дэвшилтэт технологи ашиглан 10 мянган жилийн өмнөх нэгэн шарилын  генетик шинж чанарыг шинжилсэнээр тухайн хүн ямар төрхтэй байсныг тогтоожээ. Ингэж тогтоосноор Эртний Британичуудын дүр төрхийг тодорхойлон харуулна гэж үзсэн байна. Гэтэл судалгаа шинжилгээний дүн тун хачирхалтай гарч.

Өнөөх шарил өнгөт царайтай, цэнхэр нүдтэй, буржгардуу үстэй хүн байсныг тогтоосон байна. Ингэснээр Эртний Британичууд одоогийнхоор бол өнгөт арьстан байсан байж магадгүй гэх таамаглалд хүрээд байна.

Их Британийн Сомерсет гүнтний нутгийн Чеддар горхийн орчмоос 1903 онд энэхүү шарилыг олж, 10 мянган жилийн өмнөх хүнийх  гэж эрдэмтэд тогтоон, судалж эхэлсэн юм байна.

Зураг дээр байгаа царай бол эртний британи эрийн дүр төрх.

Р.Гэгээ