Кьеллини: Контегийн бэлтгэлийн дараагаар ядрах биш үхдэг

Италийн шигшээ болон “Ювентус”-ын хамгаалагч Жоржо Кьеллини “Челси”-гийн дасгалжуулагч Антонио Контегийн ажлын арга барилын талаар ярьжээ.

“Конте бол цагдаагийн түрүүч. Түүний шаардсан зүйлийг биелүүлэхгүй байхын аргагүй. Зөвхөн тоглолт дээр бус бэлтгэл дээр ч маш хатуу шаардлагатай. Өдөр бүрийн бэлтгэл чанга. Контегийн удирдлага дор ажиллаж байхад ямар нэгэн онцгой зүйл хийж байгаа юм шиг сэтгэгдэл эрхгүй төрнө.

Бэлтгэлийн дараагаар ядрах бус бүр үхчихсэн мэт болдог. Ядрах биш үхдэг. Түүнийг зөв л зүйл хийлгэж байгаа гэж баараггүй итгэсэн тулдаа л тэр бэлтгэлийг нь давж гардаг байлаа. Конте өөрийгөө бүрэн дэмжүүлэхээр орчинг бий болгож ажиллаж чаддаг. Мэдээж, дэлхийн шилдэг дасгалжуулагчдын нэг” гэж Кьеллини өгүүлжээ.

Р.Гэгээ

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна