Орон нутгийг зорих бүх чиглэлийн автозамын хөдөлгөөнийг нээлээ

Нийслэлээс орон нутгийг зорих бүх чиглэлийн автозамын хөдөлгөөнийг өнөөдөр 07.00 цагт нээсэн байна.

Өчигдөр буюу энэ сарын 08-нд нийт нутгаар цасан болон шороон шуурга шуурсны улмаас орон нутгийн автозамуудад халтиргаа гулгаа үүсч, үзэгдэх орчин хязгаарлагдсан. Тиймээс иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй эрсэдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалаар Улаанбаатар хотоос гарах бүх чиглэлд автотээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлаад байсан юм.

Одоогийн байдлаар Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ, Төв, Дорноговь аймгийн нутгаар цасан шуургатай, Ховд аймагт цас бударч байгаа юм. Иймд дээрх чиглэлд зорчих иргэдийг хурдаа зөв тохируулах, техникийн бүрэн бүтэн байдлыг хангахыг анхааруулж байна.