“Эрдэнэт” үйлдвэрийн ямар харилцах данс руу орж, хэрхэн зарцуулсныг асууж байна

Т.Аюурсайхан, Л.Энхболд, Ж.Энхбаяр, Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ  нарын гишүүд Ерөнхий сайдад асуулга хүргүүлж буйгаа мэдэгдсэн. Тэгвэл Х.Нямбаатар гишүүн энэ талаар хэлэхдээ "Эрдэнэт үйлдвэр”-ийн 51 хувийг зээлийн баталгаанд гаргасан. Үүнээс болж Арбитрын шүүхээс 99 сая ам.доллар төлөх шийдвэр гаргасан байна. 51 хувийг баталгаанд гаргах процесс нь хууль тогтоомжийн дагуу байсан юм уу, хэн гэж албан тушаалтан ямар шийдвэр гаргасан бэ гэдгийг асууж байгаа. Мөн “Стандарт” банкнаас зээлсэн мөнгө “Эрдэнэт үйлдвэр”-ийн ямар харилцах данс руу орж, хэрхэн зарцуулсныг асууж байна. “Жаст”  группийн захирал Ш.Батхүүг “Эрдэнэт үйлдвэр”-ийн тамга тэмдгийг хуурамчаар гаргаж, баталгаа гаргуулсан гэж ярьдаг. Гэвч хэрэг дээр ажилласан нэр бүхий хүмүүс хэвлэлээр ярихдаа “Стандарт” банкнаас зээлсэн мөнгө “Эрдэнэт үйлдвэр’’-ийн гадаад дахь харилцах дансаар орж, гарсан гэдэг. Энэ бол яав ч хэн нэгний өмнөөс хуурамчаар баталгаа гаргасан байх боломжгүй гэж харагдаж байгаа юм” хэмээн ярьж байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна