Марадона: Месси зүгээр байвал Аргентин ДАШТ-ий аварга магадлал 60 хувьтай

Домогт Диего Армандо Марадона ДАШТ-д Аргентины шигшээ багийн түрүүлэх магадлалыг 60 хувьтай гэж үзэж байна. Гэхдээ Лионель Месси гэмтэл бэртэлгүй зүгээр байх юм бол гэж тодосгожээ.

“Дэлхий дахин Аргентины шигшээг  хүндлэхээ больжээ. Зөвхөн Лионель Месси л хүндлэл төрүүлж чадаж байна. Гэхдээ Аргентины шигшээ багийн нэр хүнд ингэтлээ унасан нь миний сэтгэлийг зовооно. Биднээс айдаг ч баг үгүй болжээ.

Сүүлд  гэхэд Нигеритай тоглоход бараг найман гоол алдчихаа дөхсөн. Гэлээ ч би Аргентиныг ДАШТ-д түрүүлэх магадлал 60 хувьтай гэж бодож байна. Гэхдээ Месси гэмтэл бэртэлгүй хэвийн байх юм бол шүү.

Гонсало Игуаин байсаар байхад Мауро Икардиг шигшээд авна гэдэг ичмээр явдал. Энэ Хорхе Сампаоли юу ч мэддэггүй нэгэн бололтой” хэмээн өгүүлжээ.

Р.Гэгээ

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна