"Миний ээж тэмээчин"

Монгол хүний сэтгэл зүрхэнд хоногшиж, аманд аялагдсаар ирсэн “Миний ээж тэмээчин” дууг дуучин Д.Отгонжаргал дуулж, дүрсжүүлжээ. Энэ дууны шүлгийг Төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн П.Пүрэвсүрэн бичиж, аялгууг урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Сангидорж бичсэн. 

АСЕ энтертайнментийн хамт олны бүтээсэн дууны клипэнд Ардын жүжигчин П.Цэрэндагва, Д.Мэндбаяр болон “Miss World 2016” тэмцээний шилдэг 11 оролцогчийн нэг А.Баярцэцэг нар тоглосон байна.

Дуучин Д.Отгонжаргалын дуулсан  “Миний ээж тэмээчин” дууны клипийг хүргэж байна. 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна