Хонгконг дэлхийн хамгийн чөлөөт эдийн засагтай

БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонгконг тасралтгүй 24 дэх жилдээ дэлхийн хамгийн чөлөөт эдийн засагтай бүс нутгаар шалгарчээ.   АНУ-ын Өвийн сан нь жил бүр Эдийн засгийн чөлөөт байдлын индексийг жил бүр гаргадаг бөгөөд Хонгконг 100 онооноос 90.2 оноо авч энэ жил мөн нэгдүгээр байранд шалгарчээ.

Сингапур улс өнгөрсөн оноос 0.2 оноогоор ахиж 88.8 оноогоор энэ жил хоёр дугаар байранд жагссан бол Шинэ Зеланд Улс мөн өмнөх оны үзүүлэлтээс 0.5 оноогоор ахиж 84.2 оноогоор гуравдугаар байранд жагсаж байна.

12 шалгуураар улс орнуудын бизнес, худалдаа, санхүүгийн орчны эрүүл, чөлөөтэй байдлыг дүгнэхэд Хонгконг 8 шалгуурт нь 90-ээс дээш оноо авчээ. Тус сангаас Хонгконгийн эдийн засгийн уян хатан байдал, өндөр чанартай эрхзүйн орчин, авлигад бага өртсөн болон төрийн үйлчилгээний ил тод байдал, дэлхийн засаг дахь нээлттэй байдал зэргийг нь өндрөөр үнэлжээ. Хонгконгийн Засгийн газраас дээрх үнэлгээг талархан хүлээн авсан бөгөөд цаашид ч энэ байдлаа хадгалахын төлөө хичээн ажиллана гэжээ.