Инс: “Челси”-гийн асуудал Конте Моуриньотой хэрэлдсэнээс үүдэлтэй

Английн нэрт хөлбөмбөгч Пол Инс “Челси” он гарсаар тааруухан тоглож буйн шалтгааныг Антонио Конте “Юнайтед”-ын дасгалжуулагч Жозе Моуриньотой хэвлэлээр хэрэлдсэнтэй холбоотой гэж үзэж буйгаа хэлжээ.

“Жозе Моуриньотой хэвлэлээр хэмлэлдэж эхэлснээс хойш Антонио Конте урьдынх шиг ажиллах чадахаа больсон. Тэр хэрүүлийн дараагаар Контегийн санаа амраагүй, харин ч”Челси”-гийн тоглолт унасан.

Контег Моуриньо бухимдуулж, тогтворгүй байдалд оруулснаар “Челси” ч мөн дагаад үр дүн нь тогтворгүй болсон шиг. Моуриньо ийм л үр дүнд хүрэх гэсэн. Тэр хэл амны  дараагаар Конте зөвхөн сөрөг гэмээр хандлага гаргах боллоо.

Маш өндөр түвшинд ажиллаж буй дасгалжуулагч хүн хэвлэлийн мэдээлэлд хэт автах ёсгүй. Өөдрөг, эерэг хандлагаа авч үлдэх нь чухал. Контег тойрсон энэ явдал тоглогчдод нь ч нөлөөлөөгүй гэх аргагүй. Сүүлийн тоглолтууд үүнийг илтгэж байгаа. Конте цаашид хэр удах бол гэсэн бодол хөлбөмбөгчдийнх нь тархинд байж мэдэх юм” хэмээн Инс өгүүлжээ.

 

Р.Гэгээ

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна