49 хувийн маргааныг энэ сарын 22-нд албан ёсоор хэлэлцэнэ

“Эрдэнэт”  үйлдвэрийн 49 хувийг “Монголын зэс” корпораци авахдаа төрийн мөнгө ашиглаагүй нь тогтоогдлоо гэсэн мэдээлэл сүүлийн өдрүүдэд гараад буй. “Эрдэнэт”  үйлдвэрийн 49 хувийг төрийн өмчид бүртгэхээр болсон Засгийн газрын тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн “Монголын зэс” корпораци Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан. Харин шүүх уг асуудалтай холбоотой урьдчилсан хэлэлцүүлийг  хийж Засгийн газрын тогтоолыг түдгэлзүүлэхээр болжээ. Гэхдээ энэ бол урьдчилсан хэлэлцүүлэг. Албан ёсоор бол энэ сарын 22-нд хэлэлцэх юм байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна