Ханюү: Өвчин намдаагчгүй бол би үсэрч ч чадахгүй

Олимпийн хошой аварга, Японы алдарт уран гулгагч Юзүрү Ханюү шагайны гэмтэл нь бүрэн эдгээгүй тул одоо хүртэл өвчин намдаагч хэрэглэж тэмцээнд ордог талаараа ярьжээ.

“Өвчин намдаагч хэрэглэхгүй бол би үсэрч чадахгүй, үсэрлээ ч бууж чадахгүй. Би хүнд гэмтэл авч, их шаналж үзсэн. Гэмтлээс болоод уран гулгалтаа орхиход хүрэхвий гэж айдаг. Гэмтлээ бүрэн эдгээтэл хэдий хугацаа зарцуулагдахыг ч би мэдэхгүй.

Гэхдээ энэ бүх хүндрэл бэрхшээл байгаагүй бол би олимпийн алтан медаль авахгүй байсан болов уу. Би олон бэрхшээлийг туулж, их зүйл сурч авсан” хэмээн Ханюү өгүүлжээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна