15 настай орос охин Алина Загитова уран гулгалтын олимпийн аварга боллоо

Алина Загитова богино үзүүлбэрт дэлхий дээд амжилт тогтоосон өндөр оноо авсан бол уран сайхны үзүүлбэртээ мөн аман хүзүүдсэн юм.

Харин сүүлийн хоёр жилд уран гулгалтын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд ноёлсон дэлхийн хошой аварга, 18 настай Евгения Медведева богино үзүүлбэрт аман хүзүүдэж, уран сайхны үзүүлбэртээ тэргүүлсэн ч нийлбэр оноогоор Алина Загитоваг гүйцсэнгүй.

Алина Загитова ийнхүү Оросын баг тамирчдын Пёнчан дахь анхны алтан медалийн эзэн болов

1. Алина Загитова (ОХУ) — 239,57 оноо

2. Евгения Медведева (ОХУ) — 238,26

3. Кейтлин Осмонд (Канад) — 231,02

4. Сатоко Мияхара (Япон) — 222,38

5. Каролина Костнер (Итали) — 212,44

6. Каори Сакамото (Япон) — 209,71

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна