Насри допингийн улмаас зургаан сар тоглох эрхээ хасуулав

Франц хагас хамгаалагч Самир Насри допингийн улмаас ойрын зургаан сардаа хөлбөмбөг тоглох эрхгүй болжээ. 2016 онд тэрбээр Америкийн нэгэн эмнэлэгт цусаа сэлбүүлсэн нь тодорхой болсон юм. Допингийн эсрэг журмын дагуу 50 мл цус сэлбүүлэхийг зөвшөөрдөг бол хөлбөмбөгч нэг литр цус сэлбүүлсэн нь тогтоогдсон ажээ. Цус сэлбүүлэх замаар допинг хэрэглэсэн ул мөрөө арилгах боломжтой гэж үздэг. Тиймээс түүнийг допингийн эсрэг журмыг зөрчсөн хэмээн ийм шийтгэл ногдуулж, шийтгэлийн хугацааг энэ оны хоёрдугаар сарын 22-ноос эхлэн тооцож эхэлжээ. Эхэндээ Насригийн хөлбөмбөг тоглох эрхийг дөрвөн жилээр хасч магадгүй тухай яригдаж байсан ч харин зөөлөрч зургаан сарын шийтгэл ногдуулав.

.Р.Гэгээ

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна