“Shape of water” 90 дэх удаагийн “Оскар”-ыг өнгөллөө

Америкийн кино академиас зохион байгуулдаг “Оскар”-ын шагнал гардуулах ёслолын ажиллагаа 90 дэх удаагаа амжилттай зохион байгуулагдлаа. Ингээд 90 дэх удаагийн “Оскар”-ыг өнгөлсөн кино болон уран бүтээлчид хэн байсныг хүргэе.

Найруулагч Гильермо Дель Торогийн “Shape of water” кино энэ жилийн “Оскар”-ыг 4 номинацид тэргүүллээ. Гильермо Дель Торо шилдэг найруулагчаар тодорсон бол түүний бүтээл  шилдэг кино, шилдэг зохиол, шилдэг бүтээлийн дизайн шагналуудыг хүртсэн юм.

Шилдэг эрэгтэй жүжигчин номинацийг  “Darkest Hour” киноны дүрээр Гэри Олдмэн хүртсэн бол Шилдэг эмэгтэй жүжигчнийг Фрэнсис Макдорманд “Three Billboards Outside Ebbing, Missouri” кинонд бүтээсэн дүрээрээ авлаа.

Шилдэг эрэгтэй туслах дүрийг “Three Billboards Outside Ebbing, Missouri” кинонд тоглосон Сэм Рокуэлл, Шилдэг эмэгтэй туслах дүрийг  Эллисон ЖенниI, TONYAкиноны дүрээрээ авлаа.

Шилдэг баримтат кино номинацид  Брайн Фогелийн “Икарус” кино тэргүүлсэн бол Шилдэг гадаад хэл дээрх кино номинацийг Чилийн  “A FANTASTIC WOMAN” кино авлаа.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна