Макдорманд алдагдсан “Оскар”-аа олжээ

“Оскар-2018”-д эмэгтэй гол дүрийн шагналыг хүртсэн Фрэнсис Макдорманд шагналаа алдаж, хэсэг зуур сэтгэлээр унажээ. Ёслолын ажиллагааны дараагаар Амбан захирагчийн цайллага болох үеэр “Оскар” нь алдагдсан юм байна. Хэвлэлээр энэ талаар мэдээ тарж амжсаны дараагаар нэгэн хамгаалагч залуу үнэт шагналыг нь олж өгчээ.

“Оскар”-аа алдсан ганц жүжигчин нь Макдорманд биш юм. Түүнээс өмнө Натали Портман, Женнифер Лоуренс алдаад эргэж олж ч чадалгүй өдий хүрсэн.

2016 онд Леонардо Ди Каприо “Оскар”-ын рестораны ширээн дээр мартаж явчихаад эргэж очин авсан гэдэг.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна