Шогакукан хэвлэлийн компани Чингис хааныг доромжилсон сэтгүүлээ эргэн татахаа мэдэгдлээ

Японы “Корокоро” комик сэтгүүлд Монголчуудын бахархал болсон Чингис хааныг ёс бусаар доромжилсон асуудал хэрхэн шийдэгдэх вэ гэдэг нь хүлээлт үүсгээд байсан. Тэгвэл тус сэтгүүлийг эрхлэн гаргадаг Шогакукан хэвлэлийн компанийн зүгээс сэтгүүлээ зах зээлээс эргүүлэн татахаар болсноо мэдэгдлээ.

Сануулахад, Япон улсад ажиллаж, амьдарч буй  Монголчууд  Шогакукан хэвлэлийн компанийн гадаа эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, 4 шаардлага тавиад байсан юм.

-Тараасан сэтгүүлээ татах хэрэгтэй.

-Монголчуудад хандаж чин үнэн сэтгэлээсээ уучлал гуйх ёстой.

-Энэ сэтгүүлийнхээ дараагийн дугаар дээр уучлал хүссэн зар гаргах хэрэгтэй.

-Энэ дугаарыг нэмэлт хэвлэлийг зогсоох хэрэгтэй гэсэн шаардлагууд байсан. Тэгвэл хэвлэлийн компани сэтгүүлээ эргүүлэн татаж, Чингис хааныг доромжилсон үйлдэлдээ уучлал хүсч буйгаа дахин илэрхийллээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна