С.Зориг агсны амийг хөнөөсөн гэх Б.Содномдаржаа шоронгоос захидал бичжээ

С.Зориг агсны амийг  хөнөөсөн хэргээр шат шатны шүүхээс ял сонссон Б.Содномдаржаа дараах захидлыг шоронгоос бичжээ.

 Сайн байцгаана уу.

Хамгаас хайртай аав ээж хоёртоо болон ханийнхаа аав ээж хоёрт, хань ижил хайрт хүүхдүүддээ, хайрт ач хүүдээ, зулай зулайгаа гишгэж төрсөн зуун жилдээ хэзээ ч салахгүй дөрвөн хөөрхөн дүүдээ болон хань ижил, үр хүүхэд болон хоёр эгчдээ болон, хань ижил үр хүүхэд, ханагар сайхан таван ахдаа, хань ижил үр хүүхдэд нь ханийнхаа дөрвөн дүү, эгч болон хань ижил үр хүүхэд, ах дүү, анд найзууд ард түмэндээ  бүгдээрэнд нь эрүүл саруул сайн сайхныг хүсэн ерөөж шинэ оны баярын мэндийг төрсөн нутаг Төв аймгийн Баянчандманын зүүн урдхан талд байгаа Тайширын ам тахир Соёот, 405-р ангиас болхи миний бие Б.Содномдаржаагаас мэнд хүргэж байна. За ингээд бүгдээрээ тарган сайхан өвөлжиж байна уу? Та бүгдийн минь биесүүд бүгд сайн биз дээ? Миний бие сайн байна. Та бүгдийгээ маш их санаж, өдөр шөнөгүй бодон зүүдэлж, цаг ямагт та бүгддээ сэтгэлийнхээ дээжийг өргөж явдаг юм аа. Сая 1-р сарын 22-нд хайрт ээж, Давааскаа, Эрка,Үйлсээ,Баатар хань, хүү Даваахүү, Мягмархүү, Эрдэнэхүү, Ариунзул, Халиунаа, Даваагэрэл гадаа бас орж чадаагүй Цэеэ дүүдээ намайгаа гээд зорьж ирсэнд маш их баярладаг. За ингээд тэр ээж дүү нартайгаа эргэлтийн 3 цагийг хамт өнгөрөөж, энд тэндэхийн сонин хачин зүйлийг яриулж, маш сайхан болоод, та хэдийн маань явах цаг болон богинохон хугацаанд хүнд ямар их сайхан байдаг гэж санана. Та хэдийн маань сайхан энерги надад, миний биед шингэдэг. Тэр шингэсэн энерги миний биед байнга шингэнэ. Тийм л сайхан байдаг. Одоо хүртэл та хэдийн маань ярьж байсан, инээж байсан, бүх сайхан үйл хөдөлгөөн чинь надаас гарахгүй.

Хоёр аавдаа хэлэхэд би монголын шүүх хуулийн байгууллагад итгэх итгэл 2016 оны 12-р сарын 27-ны өдөр хүртэл маш их итгэж байсан. Би тэр өдөр шууд гарна гэсэн маш их итгэлтэй байсан. Тэгтэл хүнийг ондоо зүйл ангиар ахин хохироолоо. Энэ ажиллагаа хуулийн дагуу явуулаагүй, дөрвөн байцаагчийн буруу ажиллагааг дэмжиж, тэр ажиллагааг ноцтой дэмжиж туслалцаа үзүүлсэн хоёр прокурорын үгэнд манай монголын шүүхийн бүрэлдэхүүн итгэж, гэмгүй хүнийг ахиад л хохироох талдаа оруулсан. Манай өмгөөлөгч тухайн үед надтай хамтарч ажиллан үнэн шударгаар ярьсан бол би өөрөө хэлж ярих юмаа ямар ч шүүх хуулийн өмнө ярих байсан. Та хэдийгээ 2017 оны 7-р сарын 20-ны өдөр ирэхэд би, намайг эрүүгийн хуулийн 91,21 91,24 гэсэн зүйл ангиар яллаж байна гэж хэлж байсан.

Энэ зүйл ангийн утга нь юу гэвэл, Амгаланбаатар Содномдаржаа хоёр энэ хэргийг үгсэн нийлж зохиож төрийн дайсан болж, худлаа хэрэг зохиож, төрийг хуурч байна гэдэг үгийг энэ дөрвөн байцаагч гаргасан. Яагаад гаргасан гэвэл энэ анхны байцаагч хорих ажиллагаагаа өөрөө явуулж, гүйцэтгэх ажлын өөрийнхөө хүнийг өөрөө наад Содномдаржаадаа өрөөн дотроо байж байхдаа сайн хэлж, энэ гурван хүний өөдөөс нь дайр! Тэхгүй бол чи ямарч гэмгүй хүн цаазаар авахуулах гээд байна. Хайран сайхан хүүхдүүд ч, хайран сайхан амьдрал хүнд гутгүүлж үхэж байсан доор өөрсдийг нь гүтгэ гээд л доор гуйцэтгэх ажлын залуу хэлнэ. Дээр гарвал байцаагч өөрөө ятгана. За энэ хоёр хүний үгийг 18 өдөр сонсож суугаа хүн төрийн цагдаа хүн худлаа хэлж хүнийг хэрэгт хийхгүй. Энэ Бархасбадь гэдэг хүн худлаа хэлэх хүн биш, гэтэл нь надад бодогдуулж, тийм хэмжээнд хүртэл намайг ятгаад, тэр нэг аюултай 2015 оны 9-р сарын 18-ны өдөр ингэж сэтгэл санаа хямарсан үедээ надад нэг л мансууруулах эм дээр нь өгөхөөр би хүний үгийг ёстой нэг тоть аятай хэлдэг болчихдог юм байна лээ. Тэгээд болоо! Тэгж хэлүүлж аваад л одоо чи нар үзэхгүй энэ хэрэгт бүх оролцсон хүнээ хэл гээд л шууд тулгадаг. Та бүхнийгээ ирэх болгонд би энэ хүмүүсийн хорлосон бүгдийг ярьдаг. Сая ирэхэд чинь хүртэл ярьсан. Ингээд хооронд нь ямарч хэрэг хийгээгүй хүмүүсийг алсан болгоод шалгаж байх хугацаанд нөгөө хэрэг нь таарахгүй болохоор ахиж байцаалт явуулсан. Энэ ахиж байцаалт явуулсан гэдгийг би 2017 оны 10-р сарын 24-нд ирэх өдөр чинь хэлж байсан. Байцаалт 2016 оны 1 -р сарын 28-нд явуулсан. Би 1998 онд цэргийн комиссоор орсоноо хэлсэн. Тэгээд удалгүй 2016 оны 2-р сарын 14-нд Бямбажав байцаагч ирээд за Содномдаржаа чи цэргийн комиссоор орсон байна. Чи их азтай хүн юм. одоо чи бурхан номоо уншаад тайван ч сууж бай гээд явсан. Тэгтэл 2016 оны 3-р сарын 11-нд Бямбажав байцаагч ирээд л чамайг тэнэг юмуу гээд жаахан ажиллагаа явуулсан чинь чи өөрөө маш айхтар хүн байна. Та нарын хийсэн худлаа хэргийг чинь мэдэж байна. Та нар төрийг хуурч худлаа хэрэг зохиохгүй шүү. Та нарын үгсэн нийлсэн чинь нотлогдсон гээд намайг загнаад тэгээд л яваад өгсөн. Удалгүй 2016 оны 4-р сарын 8-нд Бархасбадь гэдэг байцаагч ирээд чи цэргийн комиссоор орсон гэдэгээ ямар сайн мэдэж байна вэ гэсэн. Би тэгэхээр нь 1994 оноос хойш би цэргийн комиссоор жилд 2 удаа ордог байсан. Жил болгон би ар гэрийн гачигдлаар цэргийн албанаас хасагддаг байсан. Харин 1998 оны 10-р сард би цэргийн комиссоор орсоноо, энд байх хугацаандаа өдөр болгон бодоод олсон юмаа гэсэн. Би удалгүй 2016 оны 4-р сарын 10-ны үеэр байцаагч Бархасбадь гэдэг хүн пилакрафик гэдэг шинжлэх ухааны шинжилгээ аваад явсан. Тэр шинжилгээнд надад таарах юм байхгүй болохоор намайг ахиад оруулах шинжлэх юм байвал оруулаад өг. Би эндээс гармаар байна гэсэн. Тэгээд 2016-оны 6-р сарын 2-нд манай өмгөөлөгч Л.Мөнхтөр гэдэг хүн ирээд энэ хүний үгэнд ороогүй бол гэртээ харих байлаа. Чи цэргийн комиссоо ямар сайн мэддэг юм гэсэн. 2016 оны 7-р сарын 17-нд Бархасбадь байцаагч ирээд намайг дуудаад, чамайг одоо шар хаданд аваачиж хэвтүүлнэ. Төрийг хуурсан гэж хэлсэн.

Би тэгэхээр нь та намайг анхнаас нь, миний байсан өрөөнд Амгаланбаатарыг оруулахгүй, өөрийнхөө гүйцэтгэх ажлын хүнийг оруулахгүй хуулийн дагуу явуулсан бол би гэртээ 2015 оны 9-р сард эндээс гараад явах байлаа. Таны энэ ажиллагаанаас болж би хохирч байна. Та намайг өмгөөлөгч Мөнхтөр /эмэгтэй/ хүнтэй анх байцаалт авсан бол би таны өмнө биш хүүхдүүдийнхээ өмнө байх байлаа. Өнөөдөр би хохирч байна гэсэн. Тэгээд байцаагч явсан. 2016 оны 7-сарын 20-ны үеэр Бархасбадь байцаагч ирээд миний гарын үсэг 1-20 хүртэл тоо бичүүлж аваад явсан-. 2016 оны 8-р сарын 11-нд өмгөөлөгч Мөнхтөр ирээд намайг чи ер нь цэргийн комиссоор орсоноо ямар сайн мэдэж байна гэсэн. Би тэгэхээр нь 1998 онд би яг 24 настай цэргийн комиссоор орсоноо сайн санаж байна гэсэн. Тэгээд Бархасбадь байцаагч саяхан ирээд миний гарын үсгийг олон дахин бичүүлээд аваад явлаа гэсэн чинь за тэр Амгаланбаатар та хоёрыг хоорондоо захиа бичиж, хоорондоо харилцаж байсныг чинь шалгаж байгаа юм гэсэн. Шууд л яриаг нь харахад бас л энэ хэдэн байцаагч шиг л Амгаланбаатар бид хоёрыг хэрэг зохиосон гэж шууд хэлчих гээд байсан. Эрхгүй намайг нэг юм ёс болгож өмгөөлж байгаа болохоор шууд тулгаж хэлж чадахгүй байсан. 2016 оны 9-р сарын 6-нд тагнуулын дөрвөн байцаагч ирээд Бархасбадь чамд байр өшөө ямарч юм заагаагүй шүү, Бид хэд гэрчилнэ гээд хэлээд явсан. 2016 оны 9-р сарын 27-ноос 10-р сарын 3-н хүртэл тэр худлаа хэргийн материалтай танилцуулж тэр үед өмгөөлөгч 3 өдөр надад харагдаад ахин харагдаагүй. Тэр хэргийн материал дээрээс надад 1 дүгээр 2 дугаар хавтаст хэрэг дээр байгаа анхны алтан гурван гэрч Б, Д, Б гурван хүний мэдүүлгийг дэвтэр дээрээ хуулж аваад сэтгэл санаа амарч ахин би хэргийн материал үзэхгүй гээд сүүлийн хоёр хоног очоогүй. 2016 оны 11-р сарын 14-нд Батжаргал прокурор ирээд хэргийн материалтай танилцсан биз дээ гэсэн. Тэгэхээр нь би тэр худлаа хэргийн материалтай танилцсан. Юу ч таарахгүй гэсэн. Тэгтэл Амгаланбаатар та хоёр хэрэг зохиосон. Тагнуулын дөрвөн байцаагч чинь чамайг Амгаланбаатарын зохиосон хэрэгт холбоотой байх гэж үзэж байгаа. Прокурорын зүгээс ч бид санал нэг байна гэсэн. Тэгээд зүйл анги нь 91-ийн 21, 91-ийн 24 гэдэг зүйл ангиар чамайг сэжиглэж байна. Чи ойлгохгүй бол 2002 оны хуулиар 141 дүгээр зүйл анги 5 жилийн хугацаагаар хорино гэсэн. Би тэр үед, энэ хэргүүдийн аль аль хэрэг нь надад хамаагүй гэсэн. Тэгтэл Батжаргал прокурор Амгаланбаатар Паарын хэргээ өөрөө дааг. Тэр паарын хэрэг чамд хамаагүй. Ийм л байна. Шүүх хурлаас өмнө би ирж уулзаж магадгүй. За баяртай. Шүүх хурал дээр уулзъя гээд л явсан даа. 2016 оны 11 дүгээр сарын 20-ны үед Л.Мөнхтөр гэдэг өмгөөлөгч ирээд надтай уулзсан. Би прокурорын хэлсэн үгийг хэлсэн. Намайг 5 жилийн хугацаагаар хорино гэнэ. Энэ одоо юу болж байна вэ? Гэтэл өмгөөлөгч маань надад харин үнэхээр худлаа ярьсан. Юу яриад байгаа юм. Цаазын ялтай байж, чи одоо тэр хэргийн материалыг сайн уншихгүй. Тэр гэрч гээд байгаа хүмүүсийн хэлсэн ярьсан юмыг шүүх хурал дээр сайн хэлээрй гээд яваад өгсөн. Ингэж л манай өмгөөлөгч нүүрээ буруу харуулсан юм даа. Байцаагч прокурорууд нь та хоёр худлаа хэрэг зохиож төрийг хуурч байна гэж яриад байхад манай өмгөөлөгч Мөнхтөр огт мэдээгүй юм шиг надтай харьцаж байгаа юм.

2016 оны 12-р сарын 14-нд тагнуулын Болд байцаагч, Мөнхтөр хоёр ирсэн. Тэхэд Болд байцаагч надад чи энэ Амгаланбаатарыг бага байхад нь сайн зодож хүмүүжүүлж өгсөн бол ийм хэрэг болохгүй байлаа гээд явсан. Тэгэхэд манай өмгөөлөгч “Содномдаржаа чи сайхан ном уншаад байж бай! гээд яваад өгсөн. За ингээд хэлмэгдэлтийн шүүх хурал 2016 оны 12-р сарын 21-нд хуралдсан. Энэ хугацаанд би шүүх бүрэлдэхүүнийг одоо үнэн мөнөө шалгуулж аваад гэртээ хүүхдүүд болон хань та бүхэндээ очино доо гэж маш их бодож байсан. Тэгтэл аль хэдийнээ шүүхийн байгууллагын хүмүүст прокурорын байгууллагын Батжаргал, Сандагсүрэн хоёр нөгөө тагнуулын дөрвөн байцаагчийн буруу ажиллагаа хийсэн 91-ийн 21, 91-ийн 24 гэдэг худлаа хэргээ байцаагч прокурорууд үгсэн нийлж, амьдралын төлөө үр хүүхдээ тэжээж яваа гэмгүй хүмүүсийг ахиж хохироосон нууцын нууц гэдэг ялаар одоо хүртэл хохироож байна. Өөрсдөө хүрч ирээд надтай уулзаад Амгаланбаатарын зохиосон хэрэгт чамайг оролцсон гэж үзэж байна гэж удаа дараа хэлээд, би өөдөөс нь би энэ хэрэгт ямар ч хамаа байхгүй гэж яриад байхад  улаан  цайм  жинхэнэ буруутай хүнээ тогтоохгүй гэмгүй хүнийг одоо хүртэл хэлмэгдүүлж явна. 2016 оны шүүх хурал дээр Батжаргал прокурор миний урд ирээд манай гар утасыг надад харуулаад утасаа таньж байна уу гэсэн. Би өөдөөс нь та түрүүн надтай уулзахдаа ондоо юм надтай яриад байсан гээд хэлсэн. Тэгтэл надтай юу ч дуугараагүй ширээндээ очоод суусан. Шүүх хурал дээр манай өмгөөлөгчийн худлаа жүжиглэж байгаа нь үнэхээр одоо өмгөөлөгч, прокурор, байцаагч энэ гурван хүмүүс нийлж жинхэнэ хэрэг зохиосон Амгаланбаатарыг тухайн үед 2016 оны 12-р сарын 27-ны тэр өдөр ялгаж салгаж өгөх байтал, гэмгүй хүнийг гэмтэн болгох гэж энэ хуулийн хүмүүс үгсэн нийлсэн. Яг ийм үед жирийн хэлмэгдэж яваа иргэн хүн ямар ч арга байхгүй болдог юм байна лээ.

Өмгөөлөгчөө хараад энэ юу болж байна вэ? гэхээр хоорондоо хуйвалдсан хүмүүс юм чинь надад юу хэлэхэв. Ингээд хэрэг хийгээгүй хүнийг шүүх хурлаас гарангуут тагнуулын ажлын хүмүүс “одоо чамд үнэнээ хэлэх боломж байгаа гэж үнэхээр муухай хэлж байгаа юм. За ингээд худлаа шүүх хуралд ороод юу ярих вэ гэж бодсон. Тэгээд хүн гэдэг амьтан үнэхээр муухай юм даа гээд бодож суух үед сайхан сэтгэлтэй сайн хүн зөндөө байдаг. Ёстой муухай  хүмүүс чамтай учирлаа даа гэж нэг сайхан сэтгэлтэй хүн, зүүдэнд маань орж ирсэн. Тэр хүн надад зүүдэнд маань бүгдийг хэлж өгсөн. Тэгээд 2 дахь шүүх хурал болоход өмгөөлөгч маань хүрч ирсэн. Би өмгөөлөгчөө одоо энэ хүн надад юу гэж , хэлэх бол гэсэн, бас л нөгөө гэрчүүдээ бич гэсэн. Би бас л өмгөөлөгчийн үгэнд ороод  л бичсэн. Тэгээд өргөдөл, гомдлоо 2017 оны 1 сард давж заалдах шүүхэд өглөө. Өмгөөлөгчийнхөө хэлсэн ёсоор. Тэгтэл 2017 оны 3 сарын 2-ны үед өмгөөлөгч маань хүрч ирээд одоо дөхөж байна, ахиад бич гэсэн. Одоо юугаа бичих юм бэ гэсэн чинь нөгөө дөхөө ахиад бич гэв. Би  бас л үгэнд нь ороод бичлээ. Тэгээд шүүх хурал 2017 оны 3 сарын 14-нд болсон. Би дотроо үнэхээр монголын шүүх үнэн зөв шийдэх юм бол намайг одоо л баараа байхгүй гаргана гэсэн. Шүүх хурал болсон. Батжаргал, Сандагсүрэн хоёр бас л 91-ийн 21,91-ийн 24 гэдэг худлаа ялаа шүүх дээр хэлсэн. Шүүгч ямар үндэслэлээр энэ хүмүүсийг яллаж байгаа вэ гэж Батжаргал прокурорыг нэлээн юм асууж сандаргасан. Тэр үед Батжаргал прокурор асуултанд хариулж чадаагүй ширээндээ суусан. Тэгээд л шүүх хурал тэр үед шийдэж чадаагүй. Тэгээд бас л шүүхээс нэг хүн ирээд давж заалдах өргөдлөө бич гэсэн. Тэгээд ахиад нөгөө нэг л хуучин бичдэг юмаа бичсэн. Ингээд байж байтал 2017 оны 4 сарын 21-нд намайг гавалж аваад дамжин, дамжингаас гянданд ирээд 10 гаруй хоног байсан. Өмгөөлөгч Л.Мөнхтөр ирээд, ирсэн өдөр нь 2017 оны 5-р сарын 2-нд юм байна “чи энэ гяндангийн албан хаагчдын үүрэг даалгавраас гарч болохгүй шүү" гэсэн. Бас л нөгөө гэрч гээд байгаа бүх хүнээ бич. Одоо дөхөж байна. Танайхан ахиад өмгөөлөгч авах юм ярьж байна. Өмгөөлөгч авч байтал зай ч байна, лай ч байна! Ингэж хэлээд яваад өгсөн. Үнэхээр жүжиглэж чадаж байгаа юм шүү. Тэрнээс хойш улсын ерөнхий прокурорын орлогч Эрдэнэбат гэдэг хүн ирсэн. 2017 оны 6 сарын 19-нд Амгаланбаатар та хоёр хамгийн сүүлд хэзээ уулзсан? Хэдэн оноос хойш мессеж бичсэн? Нөгөө байцаагчдын асуусан үгсэн нийлсэн гэдэг асуултыг тавиад байсан. Энэ Эрдэнэбат гэдэг хүнийг ирэхээр би за энэ хүн үнэн зөвөөр нь ялгаж шалгаж шүүхэд танилцуулах байх гэсэн. Харин ч нөгөө хоёр прокуророо дэмжээд явсан байсан. Тэрнээс хойш энэ гянданд би ямар ч ялгүй хүн гэж тэмцэл гаргаж гяндангийн 72-д 2 удаа орсон. Сахилга гэсэн үг. Ингээд 2017 оны 9 сарын 1-нээс Амгаланбаатар бид хоёр хоорондоо юм ярьж эхэлсэн. Бид хоёр маш эвтэй эхэлж ярьсан. Тэр өдрөө би Амгаланбаатарыг худлаа хэргээ боль гэж загнаад, тэгэхэд худлаа биш ээ гэж хэлж байгаа хүнтэй би юу ярих вэ дээ. Энэ хүнтэй миний хувьд маш эвтэй хэрэлдэхгүй багадаа болж байсан. Энэ тэнд өвс хадланд явж, хоол ундаа идэж уух гээд л хуучин амьдралаа их ярьсан. Энэ хүн хэдийгээр хүн хорлож байгаа ч гэсэн хүн гэдэг утгаараа энэ хүн болж өнгөрсөн амьдралыг эмээ өвөөгийн би өөрийнхөө, аав ээж дүү ах эгч ард түмэнээ бүгдийг нь ярьж байсан. Харин 2017 оны 10 сарын 25 бид хоёр энэ худлаа хэргээс болж хэрэлдээд Амгаланбаатарт энэ байцаагч прокуроруудын хэлж ярьж байсан чи бид хоёрыг энэ хэргийг үгсэн нийлж зохиож төрийг хуурсан гэж яриад байна хүмүүс, энэ ямар учиртай юм бэ гээд хэлсэн. Тэрнээс хойш дуугараагүй. 2018 оны 1 сарын 10-ныг гаргаад дуугарч эхэлсэн. Тэгээд 2018 оны 1 сарын 22- нд ээж дүү нар, хань хүүхдүүд маань ирээд би 3 хоногийн уулзалтанд гарсан. За ингээд 3 хоногийн уулзалтанд гараад манай хэдэн хүүхдийн дуу уулзалтын байранд хадаж өгсөн. Ингээд гурав хоног дуусаад би байдаг өрөөндөө орсон. Тэр өдөр 2018 оны 1 сарын 25 -ны өдөр. Би өрөөндөө ороод байж байтал Амгаланбаатар надад таны хүүхдүүдийн дууг би 3 хоног сонслоо. Дүү нь маш олон хүнийг гомдоож уйлуулж, маш муухай хорон санаа гаргасан. Засдаггүй алдаа гэж байхгүй. Миний зүрх сэтгэл яг одооноос санаа сэтгэл маань цав цагаан болсон шүү. Би одоо өргөж авсан аав ээжтэйгээ уулзана. Би хүсэлтээ өгсөн гэж надад сэтгэл яг одооноос санаа сэтгэл маань цав цагаан болсон шүү. Би одоо өргөж авсан аав ээжтэйгээ уулзана. Би хүсэлтээ өгсөн гэж надад хэлсэн. Тэгээд л би тэр өдөр Амгаланбаатарт, за сайн байна гэж хэлсэн. Надад тэр үед сайхан санагдаж хүн ингээд сайн сайхан замдаа орох нь зөв гэж бодсон. За ингээд 2018 оны 1 сарын 26-наас бид хоёрыг ондоо ондоо газар хийгээд ахиж би Амгаланбаатартай уулзаагүй. Ямар ч байсан энэ хүний санаа сэтгэл зөв замдаа орлоо гэж бодож байна. Эргэлтээр 3 хоног эхнэр хүүхдүүдтэйгээ цуг байх хугацаанд ямар сайхан байсан гэж санана. Зулаа маань ямар өндөр болсон юм бэ. Аавыгаа маш их санаж, надтай зөндөө юм ярьсан. Нэг шөнө Очирваань ах, Зандаа ах, Цэрэнжав ах Цэрэнхүү ах Лхагва-Очир ах нар маань бүгд зүүдэнд зэрэг орж ирсэн. Бааваа маань сая хоёр өдөр дараалан зүүдэнд орж ирсэн, надад лам дээл өмсгөөд аваад явж байна гэж, бас Бямбаа ахын пэд Амгаа дүү маань хааяа хааяа зүүдэнд орж ирдэг. Та нарыгаа бүгдийг нь зүүдэлдэг. Хайрт эхнэр хүүхдүүд дүү нараа маш их зүүдэндээ боддог. Аав минь үнэхээр хүнд буруу санадаггүй, хүнд маш их итгэдэг, хүнд чадлынхаа хэрээр тус болъё гэж бодож явдаг. Болхи хүү чинь анхны худалч хуулийн буруу аргаар ажиллагаа хийдэг дөрвөн байцаагч хулгайчтайгаа үгсэн нийлж хүнийг хохироосон ч үнэн шударга, үнэн явдаг аль ч үеэс ялан дийлж ирсэн билээ. Энэ аюултай анхны байцаагч нарыг би боддог юм. Өөрсдөө анхнаасаа мэдэж энэ хүмүүсийг хооронд нь зохион байгуулалттай хэрэлдүүлж, гэмгүй хүмүүсийг хооронд нь алаан болгоод  бах таваа хангаж аваад, болохгүй таарахгүйг мэдэж байсан мөртлөө янз янзын хорлох ажиллагаа маш их хийсэн. Ингээд биш болохоор нь 91-ийн 21, 91-ийн 24 гэдгээр энэ Амгаланбаатар, Содномдаржаа энэ хүмүүс үгсэн нийлсэн байна гэж прокурор Батжаргал гэдэгхүнд өөрсдийнхөө буруу хийсэн ажлаа гэмгүй хүмүүс рүү гүтгэж, энэ худлаа зохиомлыг Амгаланбаатартай намайг холбож өдий хүртэл хохироож хорьж, хүнийг сэтгэл санааны дарамт 2016 оны 12 сарын 27-ноос 25 жил гэж ял өгч тэрнээс хойш 2017 оны 4 сарын 21-нээс гяндан гэдэг газраа хүний аль ч улсын хууль цаазанд байхгүйгээр хүч түрэмгийлж ахин худлаа хэрэг хүлээлгэх гэж улайран зүтгэж байна. тэгээд ч зогсохгүй 2017 оны 8 сард бас л монголын хуулийн дээд хэмжээ 20 жил болсон гэж хүнийг бас л хуурч өөрсдөө ярьж хэлээд байгаа мөртлөө өдий хүртэл байлгаж байдагт нь гомдож суудаг юм. Энэ нь хүний амьдралд ганц олдох ховорхон аз завшаан, эрдэнэт хүний биеийг олсон энэхэн цаг хугацаанд энэ хэсэг бүлэг хүмүүст доромжпуулж, хуулийн нэрийг барьж дээрэлхэж байдагтай нь үнэхээр дургүй хүрдэг. Би энэ хуульч хүмүүсийг 2015 оны 8 сарын 31-нээс хэн хэн гэдэг хүмүүс хүнийг яаж хорлож гүтгэж байгааг маш сайн мэднэ. 2015 оноос над дээр ирж байгаа байцаагч хүний ярьж байгаа зүйл юу гэвэл махны үнэ маш хямдхан, гадаа цас их орж байна, зуд боллоо, зун нь ган болж байна гэх. Гяндангийн хоол хүн идэх арга байхгүй харанхуй, хааш хаашаа 2 м газар цонх байхгүй өрөөнд хүн оруулж худлаа сэтгэл санааны дарамт шахалт хийх, өрөөнд хүн оруулж өөдөөс нь дайр гэж ятгах, хажуугийн өрөөнд хүн оруулж худлаа сэтгэл санааны дарамт хийх, эхнэр маань төрөөгүй байхад, эхнэр чинь төрсөн. Энэ хүмүүсийг хэлчихээд эхнэр хүүхдэдээ 04 гэхчлэн янз янзын сэтгэл санааны болон бие эрүүл мэндээр хорлох ажиллагаа маш их явуулдаг юм байна даа гэж яс махандаа шингэтэл дотороо бодож суудаг юм аа. Энэ бүгдийг би хуулийн байгууллагын прокурор Батжаргалд хэлдэг байлаа. Тэгэхэд тэр хүн ямар ч дарамт шахалт байхгүй, хуулийн дагуу явж байна гэдэг. Ингээд л яахав хэлмэгдэж байгаа хүн хохирно. Төв аймгийн мөрдөнд сар гаруй шүд өвдлөө. Би дарга нартхэлэхэд хэн ч тоохгүй. Тэгэхээр нь нойтон салфетик дээр бактер устгана гэж бичсэн байна, тэрний шингэн усаар амаа зайлах юу байхав шүү дээ. Тэгтэл Содномдаржаа амиа хорлох ажиллагаа хийсэн гээд л бичлэг хийгээд шүүх прокурорд өгдөг юм байна лээ. Тэгэхэд 2015 оны 9 сарын 1-нээс 9-р сарын 5-ны хооронд хоёр хүнтэй намайг өрөөндөө хэрэлдэж зодолдоод алалцаад байж байхад хэзээ хойно Содномдаржаад ямар ч дарамт шахалт байхгүй гэж ерөөсөө ингээд л гэмгүй хүнийг хохироож чадаж байгаа юм даа. Энэ хуулийн хүмүүст анх харуулсан үнэн зөвөөр нь байцаалтыг явуулсан бол хөөрхөн хэдэн алаг үрдээ, ханьдаа, хайртай бүхэндээ очоод хүүхдүүдтэйгээ бужигнаад байж байх сайхан хугацааг хулгайч хуулийн доор ажиллаж байгаа энэ дөрвөн байцаагчид болон “янзын сайн” өмгөөлөгч эгч Мөнхтөр гэсэн хүмүүст хүний эрх чөлөө гэдгийг харуулсан даа. Аав минь, хүү нь ямарч дарамт шахалт байсан миний зориг одоо бол мохохгүй, зориг шалгасан газар зөөлөн номхон над шиг хүнийг хуулийн байгууллагын доор ажиллаж байгаа ямар ч хүмүүс болон хулгайч хүмүүс хүртэл дээрэлхдэг юм байна. Аав минь, хүү нь Бурханы сургаалаар ер нь явахыг бодож хэрэгжүүлж, эхнэр хүүхдүүд болон бүх л хүмүүстэй зөөлөн сайхан харьцаж явдаг.Ийм газар бол зөөлөн номхон байвал ийм л байдалд ордог юм байна. Хүнд хорлуулах, даа ялангуяа би араатанд бариулж идүүлсэн бол яахав. Тэхэд хуулийн доор ажиллаж байгаа тангараг өргөсөн байцаагч поркурор хүмүүст л хорлуулж байна. Намайг энд дуугүй явбал донгио, жаахан дуугарвал дуутай явна гээд 72 гяндангийн сахилгат 3 хоног хийнэ. Ноднингоос хойш хүн ирж байцаалт авах байх, өмгөөлөгч ирэх байх гээд их харлаа. Яг одоо хүү нь Монгол Улсын шүүхэд өргөдөл гомдлоо бичээд, энэ буруу ажиллагаа хийсэн Бямбажав, Бархасбадь ба прокуроруудын хийсэн хуулинд байхгүй алдааг нь бичээд сууж байна. Энэ хүмүүс намайг төдийгөөс өдий хүртэл аль ч орны хууль цаазанд байхгүй хохироож байна гэдгийг үнэн зөвөөр нь бүх бичээд өглөө. Бас нийслэлийн прокурор Батжаргалд өөрт нь өөрийнх нь ярьж хэлж байсан үг өгүүлбэрийг бичлээ. Гомдлоо өглөө. Би анх энэ Батжаргал гэдэг хүнд энэ хүн үнэнээр шалгаж өгнө гэж маш их итгэж явжээ. Бас намайг өмгөөлсөн Мөнхтөр гэдэг хүнд үнэн цагаанаараа шударга ажил төрлөө хийвэл сайн байна гэдэг үгээ хэлж санал хүсэлтээ бичлээ. Манай өмгөөлөгч энэ хүмүүстэй анхнаасаа үгсэн нийлээгүй бол би аль хэдийн та бүгдийнхээ дэргэд очоод хөдөлмөр хийж хөлсөө гаргаж, тэр хөлснийхөө дуслаар талхаа олоод хүүхдүүдээ тэжээгээд явах байв. Хугацаа 2015 ондоо байсан юм. Монгол Улсын хууль Монгол Улсын хуульчид жирийн нэг амьдралын төлөө үр хүүхдээ өсгөж хань ижил аав ээжүүдээ, ах эгч дүү нараа, ард түмнээ гэсэн сэтгэлтэй эгэл нэгэн эр хүний үнэн үгэнд итгэдэг юм уу? Аль эсвэл хуулийг аль ч орны хуулинд байхгүйгээр хуулийг буруу аргаар ашигладаг энэ тагнуулын Бархасбадь, Болд, Бямбажав, Баттөмөр ба энэ хүмүүстэй үгсэн нийлсэн прокурорын газрын Батжаргал, Сандагсүрэн болон, намайг худлаа өмгөөлж байгаа өмгөөлөгч Л.Мөнхтөр гэдэг хүмүүст итгэх үү гэдгийг Монгол Улсын шүүх үнэн зөвөөр нь шүүнэ гэдэгт цаг ямагт итгэдэг билээ би. Хүү нь 2015 оноос өдий хүртэл намайг байцааж байгаа, өмгөөлж байгаа хянаж байгаа намайг байцааж байгаа, өмгөөлж байгаа хянаж байгаа прокурор, харж байгаа албан хаагч дарга цэрэг, хоригдол, хуульч, хүмүүсийн яриаг энэ хүмүүс юуны тухай яриад намайг яагаад хийгээгүй хэрэгг холбоод байгааг яс махандаа шингэтэл мэдээд гомдоод л сууж байдаг юм аа. Миний аав ээж хоёр минь хүүгийнхээ биеийг төрүүлсэн болохоос ухааныг төрүүлээгүй нь хүний жам. Хүү нь ямар ч хэрэг хийгээгүй болохоор үнэнч шударгаар шүүх шүүнэ, тэр цагийг би хүлээгээд л сууж байдаг. Би 2016 оны шүүх хуралд орохдоо одоо л шударга шүүх гаргана даа гэж маш их баярлаж итгэж байсан. Дараагийн шүүх хурлаар бас л итгэж байсан. Дараагийн шүүх хурлаар бас л итгэж, тэрнээс хойш өдий хүртэл итгээд л сууж байна. Одоо би энэ захиаг бичиж суухдаа бас л итгээд л бичиж сууна даа. Хүн гэдэг сэтгэлийн амьтан болохоор хүний хэлсэн ганц сайхан  үгэнд маш их баярладаг юм билээ. Тэр сайхан үгийг би Төв аймгийн мөрдөнд байхдаа сонсож, энд тэнд сайн хүмүүс байдагаараа байж, байх газраа байж л байна гэж бодсон. Бас тэр Төв аймгийн мөрдөнд байсан, хоригдож байсан хүмүүс намайг бүгд таньдаг, хажуугаар гарахдаа дандаа сэтгэлийн дэм өгч, нүд ирмэх, эрхий хуруугаа гозойлгож янз янзын сэтгэлийн дэмээр, сайн сайхан сэтгэлтэй эрчүүд тусалдаг байсан. Надтай тэр хүмүүс ярих юм бол арга хэмжээнд орно. Энд харин би 2017 оны 8 сард шүүх хурлаар үнэн зөв шийдэхгүй болохоор нь өлсгөлөн зарлана гээд 1 хоносон. Тэгтэл энэ ангийн дэд дарга нь надад харин сайн сайхан үг хэлж намайг өлсгөлөн зарлахыг болиулсан. Аав ээж хоёр минь хүүгийнх нь сэтгэл зүрх, сүнс аль хэдийн та хоёрынхоо дэргэд болон хайрт хань Энхүүш болон хөөрхөн алаг хэдэн хүүхдүүд болон, ах эгч дүү ханийнхаа аав ээж бүх хайртай гэсэн бүхэнтэйгээ хамт байгаа шүү. Энд шоронгийн өрөөнд миний хоосон дан бие маань байгаа. За ингээд ханийн маань аав бие нь сайн биз дээ. Аав манай хэдэн хүүхдийг бүгдийг нь өсгөж өглөө дөө. Маш их буянтай хүн юм аа. Тэр олон хүүхэд бужигнаж байхад аавд сайхан байдаг байх гэж боддог. Ядарсан цагт ах дүү нар аав ээжүүд л тус болдог юм. Аав ээж хоёр байшингаа том болгосон нь цагаан сараар хүн ирж золгохоор чөлөөтэй сайхан байгаа даа. Хүү нь аав ээжүүдтэйгээ бүгдэнтэй нь яг одоо золгох юмсан. Сая ханийгаа, намайгаа гээд хэдэн хүүхдээ чирээд надад 3 хоног өөрийнхөө гарын хоол цайг хийж өгөөд, намайгаа халамжилж хайрлаж байгаад явахад маш их баярласан. Домбо шиг гурван охин, торх шиг нэг хүү гаргаж өгсөнд маш их баярладаг. Хоёулаа зөндөө хүүхдүүдтэй болно. За ингээд удахгүй болох Монголынхоо цагаан сарын баярын мэнд хүргэж сар шинэдээ та бүгд минь даяар олноороо сайхан шинэлээрэй гэж та бүгдэдээ мэндчилж байна. Ааваа хүү нь хэзээ ч энэ худалч хуулийн өмнө бөхийхгүй. Намайг бөхийж байна гэж бодож байвал эндүүрэл. Би Монгол орныхоо уул усанд л бөхийдөг юм аа.

 

Б.Содномдаржаа

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна