Монгол охин “BVLGARI” брэндийн 2018 оны шинэ үнэртэй усыг тодорхойлов

Дэлхийн бренд гэгддэг “BVLGARI” энэ оны хоёрдугаар сард “Magnolia sensuel” нэртэй шинэ сүрчиг гаргаад байна. Энэхүү үнэртэнд зориулж Монгол охин Ачит овогтой Түвшинзаяа өөрийн загварын хувцасыг бүтээжээ.

Өөрөөр хэлбэл шинээр танилцуулагдаж байгаа үнэртэй усыг тодорхойлогч болж чадсан байна. А.Түвшинзаяа нь Италийн Милан хотноо загвар дизайны чиглэлээр магистрийн зэрэг хамгаалахаар суралцаж байгаа бөгөөд сурахынхаа хажуугаар “GIANNI TOLENTINO” брендэд дизайнараар ажиллаж байгаа аж.

Тэрээр “BVLGARI” брендийн шинэ сүрчигэнд зориулж урласан өөрийн бүтээгдэхүүнээрээ дамжуулан Монгол үндэсний хувцасныхаа хэв маягийг харуулж чадсан байна. Хувцас загвар гэдэг бол хувцас, гоёл чимэглэлийн эдлэлд дизайны элментүүд, гоо сайхны мэдрэмж, байгалийн гоо үзэсгэлэнг тусган оруулах урлаг гэдэг.

Түүний энэ загвар дэлхийд аль хэдийн байр сууриа олсон том брендийн “нүүр царай” болоод байгаа юм. 

Ж.Батхишиг

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна