Дархлаажуулалт нь уил бүр 2-3 сая хүний амийг авардаг

 

Монгол улсын хэмжээнд халдварт өвчний эсрэг зарим вакциныг дархлаажуулалтад нэвтрүүлснээс хойш цагаан цэцэг, халдварт саа өвчин устаж, сахуу, татран, хөхүүл ханиад өвчний тохиолдол сүүлийн 10 жил бүртгэгдээгүй, гахай хавдрын өвчлөл 2 дахин, улаанууд, хепатит А вирүсийн өвчлөл 20 дахин буурсан, 5 хүртэлх насны хүүхдүүдийн дунд хепатит В вирүсийн гадаргуугын антиген тээгчийн эзлэх хувь 0,53 хувьд хүрсэн, 2001 оноос улаанбурханы өвчлөл эрс буурч, 2011-2015 онд уг өвчний тохиолдол бүртгэгдээгүй байна.  

Мөн, улсын хэмжээнд хийгдэж буй товлолын бүх вакцин нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шаардлагад нийцсэн, аюулгүй, хадгалах /сэрүүн, харанхуй газар, +2ºС–+8ºС-д хөргөгчид/, тээвэрлэх стандартыг /+2ºС–+8ºС, хөлдөөж болохгүй/ бүрэн хангасан байдаг.

 

НЭМҮТ

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна