ТҮЦ-үүдийг нүүлгэн шилжүүлэх асуудлыг судлах ажлын хэсэг хуралдлаа

Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан, түргэн үйлчилгээний цэгүүдийг нүүлгэн шилжүүлэх асуудлыг судалж, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. Уг ажлын хэсгийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр ахлаж байгаа бөгөөд бүрэлдэхүүнд нь Нийслэлийн Газрын алба, Цагдаагын газар, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ХК, Дүүргүүдийн Засаг даргын орлогч нар ажиллах юм байна. 

НЗДТГ-ын ХМОНХХ

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна