Пеп Гуардиало гэрээгээ сунгана

 

Английн Манчестер Сити клубын ахлах дасгалжуулагч Пеп Гуардиало багтайгаа 2021 он хүртэл шинэ гэрээ хийхээр болсон бөгөөд, ингэснээр тэрээр дэлхийн хамгийн өндөр цалинтай дасгалжуулагч болох юм.

Барселона болон Байерн Мюнхен багуудад ажиллаж байсан 47 настай Испани мэргэжилтний хувьд гэрээгээ 1 жилийн 20 сая паундын цалинтайгаар  сунгаж байгаа юм. Сититэй хийсэн түүний анхны гэрээ ирэх улирлыг дуусгаад 2020 онд дуусах байсан юм.

Манчестер Сити клубын хувьд Пепийн удирдлага дор энэ улирлын Английн ПЛ-г 32 тойргийн дараах байдлаар 84 оноотой, ард яваа Манчестер Юнайтедаас 13 оноо илүү тасархай тэргүүлж байгаа юм. 

Мөн Аваргуудын Лигийн шөвгийн 8-н шатанд шалгарч, Ливерпүүл клубтэй эхний тоглолтоо хийж 3-0 харьцаатай хожигдсон ч цувралын шийдвэрлэх 2 дахь тоглолтыг энэ Мягмар гарагийн шөнө өөрсдийн Этихад цэнгэлдэхэд хүлээн авах юм.

Ц.Оргио

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна