Монгол цаначид Финландын Олон улсын марафонд амжилттай оролцож байна

Финланд улсад гүйлтийн цанын Олон улсын марафон уралдаан энэ сарын 09-11-ний өдрүүдэд болж байна. Тус тэмцээнд манай улсаас хоёр тамирчин амжилттай оролцож байна. Финланд улсад уралдсан олон улсын марафон уралдаанд 30 км уралдсан Б.Батшүр мөн 29 тамирчнаас 15-р байранд орсон байна.

Мөн Ц.Адъяажаргал, Б.Батшүр нар “Lapland” зочид буудлын нэрэмжит Финланд улсдаа томоохонд тооцогддог цанын марафон уралдаанд оролцохоор бүртгэлээ хийжээ. Б.Батшүр нийт 3 өдрийн турш 95км, Ц.Адъяажаргал 125км уралдах юм байна. Тамирчиддаа амжилт хүсье.

Монголын Цанын Холбоо

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна