"Оклахома Сити Тандер" баг Плей-Оффт өрсөлдөнө

 

НБА-ийн 72 дахь улиралын тоглолтууд өндөрлөх мөч ойртсоор байна. Өрсөлдөж байгаа багууд плей-оффын эрхээ халаасалсаар байна. Хожигдох эрхгүй тоглолтыг хийж байгаа Оклахома Сити Тандер өнөөдөр баг Майами Хит багийн талбайд зочлон 4-р үед гайхалтай тоглолтыг гаргаж ялалт байгуулан 2018 оны плэйоффын эрхээ авлаа.

Тэд 4-р үед өрсөлдөгч багтай 12 оноо алдаж, өөрсдөө 39 оноог авснаар 115-93 харьцаагаар энэ тулаанд ялалт байгуулсан байна. Тандераас Пол Жорж 27 оноо, авч багийн нөхдөө тэргүүлсэн бол багийн лидер Рассэлл Уэстбрүүк 23 оноо 18 самбар 13 оновчтой дамжуулалт хийж, энэ улирлын 25 дахь Трипл даблаа хийлээ.

Мөн ОКС багаас  Жерами Грант маш сайн тоглож 17 оноо авсан бол Кармело Энтони 12 оноог авчээ.  Оклахома Сити Тандер улирлын сүүлчийн тоглолтоо Мэмфис Гриззлистэй хийх бөгөөд энэ тоглолтондоо хожвол плэйоффт 5-р байраар ч орох боломжтой болох юм. Өнгөрсөн жилийн плэйоффт эхний шатанд Хьюстон Рокетс багт 4:1 харьцаатай хожигдож байсан Тандер энэ жилийн плэйоффт бүсийн финал, цаашлаад NBA финалд шалгарахыг зорьж байгаа ч багийн тоглолт төдийлөн сайн бус байгаа.

Майами Хит багийг Жош Ричардсон 18 оноогоор тэргүүлжээ. Дорнод бүсийн багийн хувьд энэ улиралд 43 ялалт байгуулж, бүсийнхээ 7-р байраар плей-оффт шалгараад байгаа юм. Харин сүүлийн тоглолтонд Милуоки Бакс хожигдож, майами өрсөлдөгчөө буулган авбал тэд байраа ахиулах боломжтой болно.

 

Ц.Оргио

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна