ЭЕШ-ын босго оноог 480 болгон нэмэгдүүллээ

Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, спортын сайдын дөрөвдүгээр сарын 6-ны өдрийн А/195 тушаалаар 2018-2019 оны хичээлийн жилд бакалаврын хөтөлбөрт их, дээд сургуульд оюутан элсүүлэх ерөнхий шалгалтын үндэсний хэмжээний босго оноог өмчийн хэлбэр харгалзахгүй 480 болгон нэмэгдүүлжээ.

Харин коллеж орон нутгийн их, дээд сургуульд 400 оноогоор тус тус тогтоолоо.

БСШУСЯ, БҮТ, холбогдох байгууллагууд хамтран судалгаа хийсний үндсэн дээр ийнхүү босго оноог нэмэгдүүлж өгснөөр дээд боловсролыг чанаржуулах ач холбогдолтой гэж үзжээ.

2018 оны Элсэлтийн Ерөнхий Шалтгалтын онлайн бүртгэл хоёрдугаар сарын 5-нд эхэлсэн бөгөөд дөрөвдүгээр сарын 16-ны 18:00 цаг хүртэл онлайнаар хийгдэх аж. Мөн энэ жил тус шалгалтад 45,000 орчим шалгуулагч хамрагдах юм байна. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна