Тахиа тэжээн 900 гаруй хүн ядуурлаас гарчээ

Сүүлийн хэдэн жилийн хичээл зүтгэлийнхээ үр дүнд Хятадын нэгэн шяний 900 гаруй хүн ядуурлаас ангижирсан байна. Тодруулбал, Хэбэй мужийн Заочян шяний иргэд уламжлалт тахианы аж ахуйн онцлогтоо тулгуурлан экологид ээлтэй, байгальд хор хөнөөлгүй тахианы аж ахуйг хөгжүүлэхэд ихээхэн хүчин чармайлт гаргажээ.

Энэ хүрээнд түүхий эдээс эцсийн бүтээгдэхүүн хүртэлх үйл явцыг бүхэлд нь нарийн хянах болсон байна. Ингэснээр борлуулалт нэмэгдэн, тус шяний тахианы аж ахуйн тахианы тоо толгой өсч, 100 мянга гаруй болсон бөгөөд үүгээр зогсохгүй иргэдийн орлого ч нэмэгджээ.

 

CCTV.com

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)