Дуучин С.Гантогоогийн анхны уран бүтээл олны хүртээл боллоо

Дуучин С.Гантогоо хэдхэн хоногийн өмнө анхны уран бүтээл болох “Над шиг мэдэр” дууныхаа клипийг олны хүртээл болгожээ. 

Энэхүү дууны үгийг ZZ, С.Гантогоо, Ц.Шинэбаяр,  аяыг Н.Тэмүүлэн бичсэн бол хөгжмийн продюсерээр УГЗ Н.Халиун ажилласан байна. Харин тус клипийг  "Sentience" студийн хамт олон бүтээжээ.

Түүний бүтээл цацагдаад удаагүй ч YouTube-д хэдийнэ 53 мянга гаруй хандалт авсан байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна