С.Баяр, Ч.Сайханбилэг нарт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татжээ

Нийслэлийн Прокурорын газраас өнөөдөр /2018.04.11/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ үеэр Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбогдуулан яллагдагчаар татсан тухай Нийслэлийн прокурорын газрын олон нийттэй харилцах ажил хариуцсан хяналтын прокурор Г.Бясман хэллээ. 

Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбогдуулан АТГ-аас дээрх хоёр эрхмийг албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу эрх үүсгэсэн байж болзошгүй гэсэн үндэслэлээр анх сэжигтнээр татан, өчигдөр таслан сэргийлэх арга хэмжээг авсан.

Харин өнөөдөр яллагдагчаар татах саналыг нийслэлийн Прокурорт ирүүлсэн аж. Энэ асуудлыг нийслэлийн Прокурорын газар хянаад хүлээн авч, цагдан хорих саналыг Сүхбаатар дүүргийн шүүхэд өнөөдөр хүргүүлсэн байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна