УИХ-ын гишүүн Д.Муратыг яллагдагчаар татан шалгаж байна


Хууль зүйн сайд Ц.Нямдорж Хууль зүйн байнгын хорооны хурал дээр УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахгүй л бол Д.Гантулга гишүүний өргөдлийг хэлэлцэх боломжгүй байна. Хуулийн мухардлыг яаралтай засахгүй бол дахиад нэг гишүүнийг яллагдагчаар татсан асуудал орж ирж мэдэх юм” гэж үг унагасан.

Тэр гишүүн нь хэн байсныг Нийслэлийн прокурорын газрын олон нийттэй харилцах ажил хариуцсан хяналтын прокурор Г.Бясман өнөөдөр хэвлэлийнхэнд дэлгэлээ.

Тэрбээр, УИХ-ын гишүүн Д.Муратыг ялагдагчаар татан шалгаж, хэргийг мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна" гэсэн юм. 


УИХ-ын гишүүн Д.Мурат Баян-Өлгий аймгийн харьяат иргэн Б.Бахытгүл гэх эмэгтэйд бэлгийн дарамт учруулсан, биед нь гэмтэл учруулсан гэж бүсгүй өөрөө олон нийтэд мэдээлж, эрхэм гишүүний илгээсэн гэх ёс бус зургийг цахим орчинд тараасан билээ.

УИХ-ын гишүүн Д.Мурат энэ асуудлыг “гүтгэлэг” хэмээн тайлбарласан ч хэргийг хууль хяналтын байгууллагууд шалгаж эхэлжээ. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна