Шүүхээс Л.Пүрэвбаатарыг "УБТЗ" ХНН-ийн хөрөнгөөр бариулсан хаусаа суллаж, буцааж өгөх шийдвэр гаргалаа

УБТЗ-ын дарга асан Л.Пүрэвбаатар “УБТЗ” ХНН-ийн хөрөнгөөр хувьдаа 1 тэрбум 484 сая төгрөгийн байр авахуулсан гэх хэрэгтэй холбоотой маргааныг өнөөдөр Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд хэлэлцлээ.

Шүүхээс "УБТЗ" ХНН-ийн  нь хуульд заасны дагуу бусдын хууль бус эзэмшлээс өөрийн хөрөнгөө шаардах эрхтэй" гээд Л.Пүрэвбаатар нь уг хаусыг эзэмших, ашиглах эрхгүй тул нэн даруй суллаж Улаанбаатар Төмөр Замд буцааж өгүүлэхээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэжээ. 

"Энэхүү өндөр үнэтэй хаусыг дуудлага худалдаагаар зарж, олсон орлогыг төмөр замчдыг орон сууцжуулах хөнгөлөлтэй зээлд зарцуулахаар төлөвлөж байгаа"  гэж "УБТЗ"-ын хэвлэлийн төлөөлөгч мэдээллээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна