500 ажлын байр залуучууд та бүхнийг хүлээж байна

Жуулчны идэвхтэй улирал эхэлж байгаатай холбогдуулан аялал жуулчлалын салбарт ажиллах сонирхолтой оюутан залуус, иргэдийг эзэмшсэн мэргэжлийн дагуу түр болон байнгын ажлын байртай болгох, аялал жуулчлалын байгууллагуудад шаардлагатай ажилтныг олоход нь дэмжлэг үзүүлэх, ажил олгогч, ажил хайгч иргэдийг холбох зорилгоор  “Аялал жуулчлал ба ажил эрхлэлт”   Хөдөлмөрийн яармагийг өнөөдөр буюу 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 10:00-17:00 цагийн хооронд Улаанбаатар чуулгын 2 давхарт зохион байгуулж байна.

            Тус арга хэмжээний үеэр нийслэлийн зургаан дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй ажлын байранд шууд зуучлах бол  “Актив Адвенчер Турс Монгол” ХХК, “Номадик Жөнис” ХХК, “Виржин Натур” ХХК, “Блю Скай Эйжиа” ХХК , “ЮУ БИ АЙ ЭН” ХХК, “ШАНГРИ-ЛА ХОТЕЛ” ХХК, зэрэг 40 гаруй компанийн 500 гаруй ажлын байр зарлагдаж байна.

Энэхүү үйл ажиллагааг нийслэлийн Аялал жуулчлалын газар, Хөдөлмөр эрхлэлтийн газар, Залуучуудын хөгжлийн газар болон нийслэлийн Цагдаагийн газар Монголын Оюутны холбоотой хамтран зохион байгуулж байгаа юм.

Мөн “Оюутан цагдаа” хөтөлбөрт хамрагдах сонирхолтой оюутнуудын бүртгэнэ. Оюутан цагдаа нар нь жуулчны идэвхтэй улирлын хугацаанд буюу 6-8 дугаар саруудад гадаадын иргэд, жуулчдад нийслэл хот, Монголын түүх соёлоо сурталчлахын зэрэгцээ тэдэнд дэмжлэг туслалцаа үзүүлж, хотын үзвэр, үйлчилгээ, гудамж, талбайд  аялах, зорчих үед нь мэдээллээр хангаж,  гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлж, аюулгүй байдлыг ханган ажилладаг билээ.

Залуучууд ТА бүхнийг 500 ажлын байр хүлээж байгаа тул энэхүү үйл ажиллагаанд идэвхтэй оролцон ажлын байртай болохыг урьж байна.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна