Замын цагдаагийн урд уулзвараас "Home plaza" хойд уулзвар хүртэлх замыг хаалаа

Өнөөдөр буюу 4 сарын 16-ны өглөөний 05:00 цагаас эхлэн Замын цагдаагийн урд уулзвараас урагш Home plaza төвийн зүүн хойд уулзвар буюу Оддын хотхон хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлалаа. 


Тиймээс та Соёолж төвийн нүхэн гарц болон 40 жилийн өндөрлөгөөс хойш Нарны зам руу зорчих боломжтой юм. Мөн цаг хугацаагаа зөв тооцоолон хөдөлгөөнд оролцохыг Замын цагдаагийн албанаас мэдээллээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна