Үе үеийн цаначид сагсан бөмбөг, волейболын аваргуудаа тодруулж байна

Энэ жил манай улсад цанын холбоо үүсгэн байгуулагдсаны 60 жилийн ой тохиож байна. 60 жилийн ойг угтан Монголын цанын холбооноос спортын 2 төрөлт тэмцээнийг зохион байгуулж байна.

Тэртээ 60 жилийн өмнө МЦХ анхны сууриа тавьж энэ спорт манай улсад хөгжих үүд хаалга нээгдэж байсан түүхтэй. Цанын үе үеийн шилдэг тамирчин, дасгалжуулагч энэ спортоор овоглож яваа тамирчид нийслэлд цугларлаа. МЦХ-ноос 60 жилийн ойгоо угтан сагсан бөмбөг, волейболын спортын аварга шалгаруулах анхдугаар тэмцээнийг зохион байгуулж байгаа юм.

МЦХ-ноос зохион байгуулж байгаа спортын хоёр төрөлт тэмцээнд 200 гарйу тамирчид өрсөлдөж байна. Орон нутгаас Төв, Увс, Булган, Хэнтий, Өвөрхангай, Завхан, Хөвсгөл, Орхон, Улаанбаатар гээд 9 багийн тамирчид оролцож байгаа юм. Тэмцээнд цанын спортын ОУХМ, Спортын мастер, дэд мастер цолтнууд гээд энэ спорттой амьдралаа холбосон бүх үеийн цаначид оролцож нөхөрсөг уулзалт арга хэмжээнд нэгдсэндээ баяртай байгаагаа илэрхийллээ.

Сагсан бөмбөгийн тэмцээнийг 19-29, 30-аас дээш гэсэн насны ангилалд зохион байгуулж медалийн эздээ тодруулна. Монголын цанын холбооноос цаашид энэхүү нөхөрсөг уулзалт тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар болсон байна. Мөн энэ тэмцээнээр дамжуулан цанын спортын цол зэрэгтэй тамирчдаа бүртгэлжүүлэх ажлыг давхар зохион байгуулж байгаа юм.

Спортын хоёр төрөлт нөхөрсөг уулзалт тэмцээн өнөөдөр өндөрлөж хаалтаа хийнэ. Өнөөдөр волейболын тэмцээний өрсөлдөөн явагдаж байна.

А.Алт

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна