“Монголын мистер-2018” УАШ тэмцээн болно

Монголын бодибилдинг фитнессийн холбооносс жил бүр зохион байгуулдаг “Монголын мистер” Улсын аварга шалгаруулах тэмцээн “UB Palace”-т энэ сарын 21-нд /бямба гариг/ болох гэж байна.

1990 онд анх “Монголын Сайхан залуу” нэртэйгээр зохион байгуулагдаж байсан бөгөөд 1991 оноос эхлэн “Монголын Мистер” улсын аварга шалгаруулах тэмцээн нэртэйгээр өнөөдрийг хүртэл амжилттай зохион байгуулагдаж байна.

Энэ удаагийн тэмцээн 19 ангилалд болох бөгөөд амжилттай оролцсон эхний 3 байр эзэлсэн тамирчдаас сонгон шалгаруулалт хийж 2018.05.27-нд БНСУ-ын Сөүл хотод болох "2018 AmateurOlympiaAsia" гран при тэмцээнд оролцох баг тамирчдыг бүрдүүлнэ. Мөн тус тэмцээний нээлттэй ангиллуудын үнэмлэхүй аваргад өрсөлдөж эхний 3 байр эзэлсэн тамирчид “Про карт” буюу мэргэжлийн тамирчны эрх авна.

Мөн энэ жилээс эхлэн “Шилдэг чөлөөт үзүүлбэр”-ийн шагналыг Монголын мистер, ДАШТ-ний мөнгөн медаль, ААШТ-ний хошой хүрэл медальт Л.Баянхүүгийн нэрэмжит болгож байна. “Шилдэг чөлөөт үзүүлбэр”-ийн шагналыг цом, мөнгөн шагнал дагалдана. Мөнгөн шагналыг Л.Баянхүү мистер ивээн тэтгэхээр боллоо.

Энэ жилийн тэмцээнд Хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын ангилал нэмэгдсэнээрээ онцлог байна. Өнгөрсөн 27 жилийн хугацаанд “Монголын мистер” тэмцээнээс нийт 17 мистер төржээ. Мөн хувийн амжилтыг Монголын анхны Дэлхийн аварга, гавьяат тамирчин Ж.Нурлан дөрвөн түрүүгээр тэргүүлдэг билээ.

МОНГОЛЫН МИСТЕРҮҮД:

1991, 1992, 1993 он Б.Батсуурь (Тайхар)

1994 онд Н.Буянтогтох,

1995 онд /Тэмцээн өнжсөн/ 

1996 онд А.Энхтайван (Тайхар),

1997 онд Н.Ганболд (Тайхар),

1998 онд А.Энхтайван (Тайхар),

1999 онд Д.Батгэрэл (Тайхар),

2000 онд А.Энхтайван,

2001 онд Д.Мөнх-Эрдэнэ (Рекордс),

2002 онд Г.Алтаншагай (Хар Ирвэс),

2003 онд Д.Золбаяр (Тайхар), 


2003 оны Монголын мистер Д.Золбаяр тухайн үеийн Тайхар клубын тамирчин Зүүн азийн аварга шалгаруулах тэмцээнээс Монгол улсын анхны мөнгө, хүрэл медалиудыг жил дараалан хүртсэн мистер юм. / 2004, 2005 он / 2003 онд Монголын мистерийн шагнал УАЗ 469 машин байжээ. 

2004 онд Ж.Нурлан (Хар Ирвэс),

2004, 2005, 2006, 2012 оны Монголын мистер, бодибилдингийн спортын анхны гавъяат тамирчин, Монголын 4 удаагийн мистер, дэлхийн аварга, ДАШТ-хүрэл, ААШТ-хүрэл медальт, ОУХМ Ж.Нурлан юм. 

2007 онд Д.Ууганбаяр (Хар Ирвэс),

2007 оны Монголын мистер, ЗААШТ-ний шагналт 4 байрын эзэн, Д.Ууганбаяр булчингийн ялгарал /Релеф/ буюу чанараар хамгийн төгс мистерүүдийн нэг юм.

2008 онд Б.Пүрэвдорж (Мустанг),

2009 онд З.Мөнхбаатар (Тайхар),

2010 онд Л.Баянхүү (All Master),

1990-ээд дундуур 2000 оны эхээр уран гоё чөлөөт үзүүлбэрээр үзэгчдийг шуугиулж явсан хүн бол 2010 оны Монголын Мистер, насанд хүрэгдчдийн ААШТ-ний Монгол улсын анхны хүрэл медалийн эзэн, Дэлхийн аваргын мөнгө, ААШТ-ны хошой хүрэл медальт Л.Баянхүү юм.

2011 онд Д.Бат-Эрдэнэ (Чийрэг Монгол),

2012 онд Ж.Нурлан (Мажестик),

2013 онд Э.Ганзориг (Чийрэг Монгол),

2014 онд Э.Ганзориг (Чийрэг Монгол),

2015 онд Б.Пүрэвдорж (Даймонд жим)

2016, 2017 онд Д.Бат-Эрдэнэ

 

Эх сурвалж: Монголын бодибилдинг фитнессийн холбоо

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Нараа
    Анхны мистерүүд гоё харагдаж байна. Гоё спорт шүү.
    2018 оны 04 сарын 18 | Хариулах