Бүгд Найрамдах Нам онц их хурал хийнэ

Бүгд Найрамдах Намын дарга Б.Жаргалсайхан мэдээлэл хийлээ.

2018 оны 5-р сарын 3-ны пүрэв гарагт Бүгд Найрамдах Нам "онц их хурал" хийх гэж байгаа тухай тэрээр мэдэгдлээ.

Онц их хуралд намын гишүүдээс гадна сонирхсон бүх иргэн оролцох боломжтой аж. 

БНН-ын дарга Б.Жаргалсайхан: "Монгол Улсын иргэн бүр улсынхаа хөгжилд санал оруулж, хамтдаа оролцохн ёстой. Тэгэхгүйгээр дээр байгаа хүмүүсээ хичнээн хараагаад ч байдал өөрчлөгдөхгүй ээ. Бид өнөөдөр юу ярьж байна гэхээр. Өвөл болохоор утааныхаа асуудлыг яриад л байна. Залгуулаад цагаан сарын баяраа тэмдэглээд таг алга болдог. Зун болдог. Найр наадам залгуулаад амарч зугаалаад явдаг. Ийм байхад яаж хөгжих юм бэ? Худлаа үнэн гоё нэртэй хаус, таунууд баригдаж байна гэж сурталчилдаг. Ингэж ард иргэдийг хуурч мэхлэх хэрэг байхгүй. Дэлхийн стандартад нийцэхээр тийм таун хаус баригдахгүй л байгаа ш дээ. Бас тэр хэрэгтэй хэрэггүй диплом тарааж байгаа их дээд сургуулиудыг хэлэх хэрэгтэй. 

Ер нь Монголчууд энэ улсын иргэн гэдэгтээ хэр их хариуцлагатай хандаж байгаа юм. Жишээлбэл сонгуулиар харагдсан. Машинаар ирж аваад, хэдэн төгрөг өгвөл очиж саналаа өгнө гээд сууж байсан биздээ. Бид өөрсдөө ингэж хандчаад яаж улс хөгжинө гэж бодож байгаа юм бэ? Тийм юм байхгүй. 

Мөн хэвлэл мэдээллийн эрх чөлөө чухал байна. манай талаар, манай дарга нарыг муулж болохгүй. Харин урагшаа хойшоо яваад ир гэвэл дугарахаа больж амаа үдүүлдэг болсон. Юм хийе гэвэл хариуд нь юу өгөхийн гэж асуудаг энэ байдлаа болио. 

Тиймээс бид хэрүүл, хов жив дотроо ухаанаа алдсан энэ байдлаас салахын тулд бид онц их хурал хийж байгаа байдлаа ярилцаж энэ нүхнээс гарах арга зам хайх гэж байгаа юм. 

Бид энэ чигээрээ яваад байвал эдийн засаг болон хөгжлийн маш том уналтанд орно. 

Энэ том гэрээнүүдийг олон нийтийн хяналтгүй, саналгүй хэн нэг дарга нь гадаадад очиж, ууж идэж яваад гарын үсэг зурчихаад ирдэг. Эргээд хариуцлага хүлээдэггүй энэ байдлыг зогсоох хэрэгтэй. Монголчууд аливаа юмандаа эзний сэтгэлээр хандаж, оролцох хэрэгтэй байна. Тиймээс иргэд онц их хуралд оролцож дуу хоолойгоо нэгтгэн, үнэн худал нь мэдэгдэхгүй энэ байдлуудыг засах хэрэгтэй байна" гэлээ.

 

Ц.Соёлмаа

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна