Монгол улсаас лаа экспортолсон анхдагч нь “АРИГУН” БРЭНД” боллоо

Хүн төрөлхтөн харанхуйг гэрэлтүүлэхэд лаа ашиглаж байсан бол эдүгээ гоёл чимэглэл, зан үйл, ажлын байр, гэр орныхоо энергийг сайжруулахад хэрэглэж байна.  Тэгвэл “Их-өсөлт” ХХК экологийн цэвэр бүтээгдэхүүн болох шар буурцагны тосыг ашиглан хүний биед сөрөг нөлөөгүй эко лаа үйлдвэрлэж эхэлжээ. Энэ тухай “Аригун” брэндийг үүсгэн байгуулагч “Их-өсөлт” ХХК-ийн захирал Х.Ихбаяртай  ярилцлаа.

- “АРИГУН” брэндийн лааг экспортолж эхэлсэн тухай сонслоо. Та бүхний үйлдвэрлэж буй бүтэгдэхүүн худалдаанд гарч буй лаанаас юугаараа ялгаатай вэ?

-Зах зээл дээр төрөл бүрийн өнгө, үнэр, орцтой олон төрлийн лаа худалдаалах болсон. Лааны тосыг гарган авч буй материал нь органик бус химийн гаралтай байх тусмаа хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэйг эрдэмтэд тогтоосон байдаг. Амьтны гаралтай, нефтийн параффин зэрэг тосоор үйлдвэрлэсэн, химийн элдэв орц найрлагатай өнгө будагч бодис нэмсэн лаанаас дэлхий нийтээрээ татгалзаж буй учир манай компани судалгаа шинжилгээ, туршилтын үр дүнд 100 хувийн  экологийн цэвэр бүтээгдэхүүн болох "АРИГУН" брэндийн лааг үйлдвэрлээд багагүй хугацааг үдлээ. Шар буурцагны тосыг ашиглан хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй “эко” бүтээгдэхүүн гэдгээрээ онцлогтой.

”Аригун” брэндийн лааг Япон улсын итгэмжлэгдсэн олон улсын лабораторид шинжлүүлж үзэхэд хүний биед сөрөг нөлөөгүй эко бүтээгдэхүүн болох нь батлагдсан. Энэхүү өндөр шалгуурыг давснаар “Аригун” брэндийн лааг Япон руу  экспортоод байна. Манай хамт олон “Монголд үйлдвэрлэв” гэсэн бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэх, тэр тусмаа бүтээгдэхүүн бүрийн цаана монгол хүний хүч хөдөлмөр оюун ухаан ур чадвар шингэж байгаа учраас бид улам хичээн ажиллана.

Түүнчлэн АНУ, БНХАУ, БНСУ-д гарсан үзэсгэлэн худалдаанд “Аригун” брэндээ сурталчилж, цаашид экспортын сувгуудаа нэмэхэд  анхааран ажиллаж байна.

- Сүүлийн үед хүмүүс лааг энергиэ дээшлүүлэхэд их хэрэглэх болж. Лааны энерги сайжруулах талаар та юу хэлэх вэ?

-Гал нь өөрөө ариутгах чадвартай. Өнөө үед гэр, ажил дээрээ  гал түлэх  боломжгүй шүү дээ. Лаа нь гал гэдэг утгаараа энерги сайжруулдаг. "Аригун"  брэндийн лааны анхилуун үнэр нь тайвшруулах, тав тухыг бий болгоход тусалж, стресс ядаргаа тайлна. Мөн сэтгэн бодох чадварыг сайжруулж, зүрх судасны үйл ажиллагааг тогтворжуулдаг. Өөрөөр хэлбэл хүний үнэрлэх мэдрэмжээр дамжин тархинд шууд мэдээлэл хүрснээр дээрх нөлөөллийг бий болгож буй юм. Мөн хоолны эвгүй үнэр, агаарын бохирдол , утаа, тамхины үнэрийг маш сайн дардаг. Хамгийн гол нь хүний биед сөрөг нөлөөгүй экологийн цэвэр лааг  хэрэглэх нь чухал.

- Бүтээгдэхүүний түүхий эд маш чухал. Түүхий эдээ хаанаас нийлүүлж байна вэ?

- Бид бүтээгдэхүүнээ үйлдвэрлэхдээ цэвэр шар буурцагны тосыг сонгон авдаг. Үйлдвэрлэлээ эхлүүлж байх үед хараахан Монголд  шар буурцаг тариалаагүй байсан. Тиймээс материалаа европоос оруулж ирэн өөрийн лабораторидоо үнэр болон орц найрлагыг нь тааруулан үйлдвэрлэж байна. Хамгийн гол нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй химийн нэмэлт бодис ороогүй дээрээс нь олон талын ач тустай анхилам үнэртэй лааг хэрэглэж үзсэн хэрэглэгчид маань  сэтгэл өндөр байгаа. Монголчууд маань дэлхийн стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадаж байна гэсэн олон сайхан урмын үгийг сонсож байгаа. Цаашид Монголынхоо хөрсөн тарьсан  шар буурцагны тосоор бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх зорилттой байна.

- “АРИГУНбрэндийн лааны  найрлага хүмүүст  сонин байх. Энэ тухайд?

 -Манай лааны төрөл  бүр нь өөр, өөрийн өвөрмөц  үнэртэй. Байгаль дэлхийн сайхан үнэртэй ургамал жимс, цэцэгсийн охь дээжсийн увидаст үнэр нь анагаах чадварыг өөртөө агуулсан байдаг.

Өнгө, будагч бодис ороогүй шатах явцдаа ямар нэгэн тортог гарахгүй төрөл бүрийн савалгаатай анхилуун  үнэртэй лаанаас хэрэглэгч сонголтоо хийх боломжтой.

Тухайлбал “Хүсэлт жимс, Ягаан жүрж”  /Passion fruit, Pink grapefruit/,”Лавандар цэцгийн нандин нууц” /Lavender fields/, “Усны сараана цэцэг”  /Water Lily, “Розмарин, Далай давс”/ Rose mary, Sea salt/, ”Лийр жимсний цэцэг”  /Dewy Рear blossom/ зэрэг үнэрт лааг гаргаж аваад байна. Цаашид үнэр болон савлагаа төрлүүдээ нэмнэ.  Саяхан бид савлагаандаа 10 ширхэгтэй, хуш модны үнэртэй /tealight/ лааг үйлдвэрлэн зах зээлд нэвтрүүлээд байна.

Хүнд бэлэглэх, гэр болон ажил дээрээ, иогоор хичээллэх үедээ асаах, буяны зэд-д ашиглаж болохоор багц бүтээгдэхүүн юм. Мөн лааны дагалдах хэрэгсэл болох төрөл бүрийн лааны сууриуд, асаагуур, унтраагуурыг  худалдаанд гаргасан. Дэлгэрэнгүй мэдээлэл танилцуулгыг манай https://www.facebook.com/ArigunLuxuryBrand/  хуудсаар зочилж авах боломжтой.

-Танай бүтээгдэхүүнийг хаанаас худалдан авах боломжтой вэ. Ямар үнээр бүтээгдэхүүнээ борлуулж байна вэ?

-Манай нэрийн барааны дэлгүүр “И Март”  их дэлгүүрийн VI давхарт байрлаж байгаа. Мөн “Мишээл” төвийн С8 павильон, ТБД андуудад байрлах “Старс” супермаркет, Ривер гарден 302 үзэсгэлэнгийн танхимд байрлах “Enemog-Kohler Mongolia” дэлгүүр, Наран Плаза “Bernardo Mongolia”, “Home PLaza” I болон II дэлгүүрт,”Сарнайх” I, II болон III дэлгүүрүүдэд борлуулж байна. Тун удахгүй “Зайсан хилл” цогцолборт нэрийн барааны дэлгүүрээ нээх гэж байгааг дуулгахад таатай байна. Хэрэглэгчиддээ улам ойртуулахын тулд хүргэлтийн үйлчилгээг үзүүлж эхэлсэн. Үнийн хувьд төрөл бүрээс шалтгаалан 8500-30 мянган төгрөгөөр худалдаалж байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Аззаяа
    Маш гоё бүтээгдэхүүн байна лээ Баярлалаа та бүхэнд
    2018 оны 04 сарын 30 | Хариулах