"Туулж дуусаагүй зам"
Дэлхий дахинаа зам тээврийн ослын улмаас жилд 1.25 сая гаруй хүн ам насаа алдаж, 50 сая хүн гэмтэн хөгжлийн бэрхшээлтэй болж, тэдний гэр бүл, ажлын хамт олон сэтгэл санаа болон биемахбодийн цаашлаад нийгэмд асар их дарамт, хохирол дарамт учирч байна.
 
Зам тээврийн осол нь10-19 насны өсвөр насныхан болон 15-24 насны залуучуудын үхлийн тэргүүлэх шалтгаан болж,өдөр бүр 500 гаруй хүүхэд зам тээврийн ослын улмаас нас барж байна. Бага болон дунд орлоготой улс орнуудад нийт зам тээврийн ослын нас баралтын 91 хувь нь гарч байгаа боловч эдгээр оронд нийт тээврийн хэрэгслийн дөнгөж 48 хувь нь ноогдож ослын улмаас 65 тэр бум ам. доллорын хохирол учирч байгаа нь хөгжих зорилгоор авсан тусламжийн дүнгээс хэтэрч, үндэсний нийт бүтээгдэхүүний 1-1.5 хувийг эзэлж байгаа нь улс орны тогтвортой хөгжлийг хангахад сөрөг нөлөөүзүүлж шаардлагатай арга хэмжээ авахгүй бол энэхүү ноцтой асуудалилүү гүнзгийрэх хандлагатай байна.
 
2011-2020 оныг Замын аюулгүй байдлын арван жилүүд болгон зарлаж,зам тээврийн ослын улмаас нас баралтыг үндэсний, бүс нутгийн, дэлхийн түвшинд үйл ажиллагаагаар 50 хувиар бууруулах зорилт дэвшүүлсэн. Учир нь урьдчилсан тооцоогоор 2020 он гэхэд бага болон дунд орлоготой улс орнуудад үхлийн тэргүүлэх шалтгаан нь зам тээврийн осол болох тооцоолол байна.

Өглөө, орой бүр их хотын түгжрэл дунд явахдаа зарим нэг өдөр нь нийтийн тээврийн зорчигч,хааяадаа явган зорчигч, эсвэл жолооч болж замын хөдөлгөөнд  оролцохдоо хүмүүсийн хөдөлгөөнд оролцож буй байдал, соёл, хууль, дүрмийн мөрдөлт, зан үйлийг харж байхад харьцангуй бид чинь нийгэмшиж гарц, гэрлэн дохиогоор гарч, мал амьтан шиг хашуулж, хашлага хайсаа давж гарахаа больжээ  одоо л нэг хөгжингүй орнуудтай хөл нийлүүлэн алхаж эхлэж байна уу даа гэж харахаар бас үгүй юмаа гэх эргэлзээ надад төрж байна.

Тээврийн хэрэгсэл тансаг хэрэгсэл байхаа болиод хэрэгцээ болсон энэ цаг үед үнэхээр золгүй явдал болоод манай улсад зам тээврийн ослоор жилд 560 гаруй хүн, өдөр бүр 1-2 хүнээ зам тээврийн ослын улмаас амиа алдаж, очих гэж явсан газартаа, уулзах гэж байсан үр, хүүхэд, хань ижил, ээж аавтайгаа, найз нөхөдтэйгээ, хүсэж байсан хүсэл, мөрөөдлөө ч хүрэлгүй замынхаа магадгүй эхлэл, өрнөл хэсгээсээ харамсалтайгаар хорвоог орхиж одсон хүмүүсийн захиас бидэнд юуг хэлэх байсан бэ? Тэд бидэнд хандаж нэг л зүйлийг захих байсан болов уу өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг атгаж яваа та аюулгүй байдлаа хангах нь амьдралын баталгаа болно.

Саяхан л санагдаж байна “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай” 2015 оны 7-р сарын 8-нд сард шинэчлэгдэн боловсруулагдаж хууль хэрэгжиж эхэлсэн бөгөөд энэхүү хуулинд иргэд, аж ахуй нэгж, байгууллагын эрх үүргийг тодорхой болгож, зөрчил гаргасан жолооч, явган зорчигчдод хүлээлгэх хариуцлага, мөнгөн торгуулийг өндөр болгож өгсөн.  Хууль сурталчилж, олон нийтэд таниулж,  мэдээлэл сурталчилгааг бүхий л нийгмийн сүлжээгээр цацаж байсан саяхан санагдаж байна.

Гагцхүү энэ бүхэн эцсийн эцэст таны амь нас эрүүл мэндийн төлөө дагаж мөрдөгдөхөөр боловсруулагдан батлагдсан хууль. Хэсэг хугацааны дараа энэ асуудлыг хөндөхөө болиод анхаарал хяналтаа сулруулахаар л өнөөх  муу зуршлаараа бүсээ зүүхгүй, улаан гэрлээр гарч, хурд хэтрүүлж, бүр ч болоогүй  архи үнэртүүлчихээд хээв нэг замын хөдөлгөөнд оролцон хэнэггүй царайлан хэн нэгнийг амьдралыг эсвэл өөрийнхөө амьдралыг там болгох гэж яваагаа ухаардагсан болов уу.

Сүүлийн жилүүдэд хөдөө орон нутгийн замд зам тээврийн осол гарах нь ихэссэн амь насаа алдаж буй 10 хүн тутмын 7 нь орон нутгийн замд осолдож байна. Орон нутгийн замд зам тээврийн ослоор гэмтэгсдийн 92.6  хувь нь гэмтэх үедээ хамгаалах бүс, хамгаалалтын малгай хэрэглээгүй, бага насны хүүхдийг буруу тээвэрлэдэг байна. Осолд орсон хүмүүсийн судалгааныүзүүлэлтээс харахад илэрхий байна.

Хамгаалах бүсийг хэрэглэсэнээр жолооч, тээврийн хэрэгсэлээр зорчигч осолд өртөх тохиолдолд жолооч, автомашины урд сууж явсан зорчигчийг 40-50 хувиар, ард сууж явсан зорчигчийг 25-75 хувиар осол гэмтэл, эрсдлээс бүрэн хамгаалдаг. Харин хүүхдийн зориулалтын суудал хэрэглэснээр нярай хүүхдийг зам тээврийн осол гэмтлээс 70 хүртэл хувиар, бага болон өсвөр насны хүүхдийг 54-80 хүртэл хувиар хамгаалдаг байна.

Зарим жолооч өөрөө хамгаалах бүс зүүчихээд зорчигчдод хэрэглэхийг шаарддаггүй мөн зорчигч өөрөө ухамсараа бүсээ зүүдэггүй шүү дээ бүр болоогүйээ автомашинд аав нь эсвэл ээж нь хүүхдээ урдаа зүгээр л зорчигчийн суудал дээр суулгачихаад бүсийг бүслээгүй зориулалтын суудал дээр ньч  суулгаагүй авч явдаг ээж аавууд олон байгаа.

Мэдээж хууль чангарсан цагдаа торгоно гээд өөрөө дуртай дургүй бүсээ зүүсэн байна. За та аюулгүй байдлаа хангаад бүсээ зүүчихлээ харин миний хүүхдийн аюулгүй байдал хангагдсан уу  гэж өөрөөсөө асууж үзсэн болов уу бид?

Хэн нэгний магадгүй өөрийн чинь хайхрамжгүй энэ байдлаас болоод хажууд сууж явсан хүүхэд чинь яах бол ойролцоогоор 40 км/цаг хурдтай яваа автомашинд хүүхдийн жин физикийн хуулиар 30 дахин ихэсдэг. Жишээ нь, 5 кг жинтэй хүүхдийн биеийн жин машин осолдох, мөргөлдөх үед энгийн үед 150 кг жинтэй биетээр цохиж байгаатай адил хүчээр машины дотор салоны эд ангийг мөргөдөг байна.

Хүүхдийн суудал хэрэглэх нь ямар их ач холбогдолтой нь үүнээс харагдана. Хэдий суудлын даруулга хэрэглэж болох ч 12 нас хүртэлх хүүхдийн бэхжээгүй яс ослоос үүдэх энэ их хүчийг даалгүй гэмтдэг байна. Өнөөдөр та машин унаж, гар утас хэрэглэж байгаа л бол хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангаж, зориулалтын суудалд суулгах чухал юм шүү эс бөгөөс яг л санаатайгаар хүүхдийн аюулгүй байдлаа хангахгүй хүүхдийг үл хайхраж байгаатай агаар нэгэн болох биш үү!!!!!

Зам тээврийн осол, гэмтлийн шалтгаан түүнээс сэргийлэх арга зам улс орон бүрт өвөрмөц байх боловч ерөнхий зарчим ижил байна. Тухайлбал зам тээврийн осол гэмтлийн гол эрсдэлт хүчин зүйлүүд нь согтуугаар автомашин жолоодох, хурд хэтрүүлэх, суудлын бүс, хамгаалалтын малгай хэрэглэхгүй байх, хүүхдийн зориулалтын суудлын хэрэглээ хангалтгүй байгаатай холбоотой. Мөн зам тээврийн осол гэмтлийн шинэ эрсдэлт хүчин зүйл болох жолоо барьж байхдаа утсаар ярих, мессеж бичих, өөр бусад анхаарал сарнилтын нөлөөг цаашид нарийвчлан судлах хэрэгцээ шаардлага урган гарч ирж байна.

Зам тээврийн ослын улмаас амь насаа алдах, гэмтэх шалтгаан, түүний үр дагавар илэрхий бөгөөд урьдчилан сэргийлэх боломжтой. Өндөр орлоготой улс орнууд осол гэмтлээс урьдчилан сэргийлэх шинжлэх ухааны үндэслэлтэй зорилтот программыг тогтмол хэрэгжүүлсний үр дүнд зам тээврийн ослын улмаас нас барах, гэмтэх тохиолдлыг мэдэгдэхүйц хэмжээгээр багасгасан, мөн энэхүү үйл ажиллагаа нь цаашид аюулгүй амьдарлын тээврийн сүлжээ бий болоход ач холбогдолтой төдийгүй өндөр орлоготой улс орнууд зам дээр тохиолдох ослоос урьдчилан сэргийлэхэд өргөн хүрээнд тэргүүн туршлага солилцох боломжтой гэдгийг тооцон бага болон дунд орлоготой зарим улс орнууд тэргүүн туршлага нэвтрүүлэх далайцтай бодлого хэрэгжүүлж, хүний амь нас хохирсон “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилт, аюулгүй байдлыг хангах системийн хандлага, Замын хөдөлгөөний аюулгүй байдал гэдэг нь- явуулж буй бодлогоос хамааран хөгжлийн салбарын мянган жилийн зорилтыг хэрэгжүүлэхэд асар их үр нөлөөүзүүлж болно.

Замын хөдөлгөөнд оролцогчдыг хамгаалах үүднээс дэд бүтцийн, бодлогын бодит алхмыг хэрэгжүүлэх, ялангуяа эмзэг бүлэг болох явган болон унадаг дугуйгаар зорчигч, мотоциклийн жолооч, зорчигч, аюулгүй байдал нь хангагдаагүй нийтийн тээврээр зорчигч, мөн хүүхэд, хөгшид, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг:

  • Аюулгүй, илүү тогтвортой тээврийн системийг нэвтрүүлэх, түүний дотор салбарын санаачлагаар
  • Мөрдөгдөж буй хууль тогтоомжыг бүрэн мэдэж, сахин биелүүлэх, хууль тогтоомжыг боловсронгуй болгох, мөн тээврийн хэрэгслийн систем, жолооч нарыг олон улсын стандартын дагуу бүртгэх асуудлыг дэмжих буюу нөхцлөөр хангах
  • Мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой авто тээврийн хэрэгслийн паркын удирдлагын тэргүүн туршлагыг ашиглах замаар замын хөдөлгөөний аюулгүй байдалд идэвхитэй хувь нэмэр оруулах байгууллагыг өдөөх
  •  Төрийн болон төрийн бус байгууллага, иргэний нийгэм хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх
  • Гэмтлийн үед эмнэлгийн болон эмнэлгийн өмнөх тусламж үзүүлэх алба, мөн нөхөн сэргээх алба болон зохих хууль тогтоомжийг батлах замаар сэргээн засах албыг бэхжүүлэх, боловсон хүчнийг бэлтгэх, гэмтсэн хүнд цаг тухайд нь, үр дүнтэй тусламж эмнэлгийн тусламжийн  үйлчилгээг өргөжүүлэх чухал байна.

 

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • HAMGIIN AYULTAI TEEVER N MASHIN VAGON HOER
    2018 оны 05 сарын 09 | Хариулах