Д.Хаянхярваа: Таван толгойн төслийг хөдөлгөх чиглэлд улс төрийн шийдэл гаргах тохиролцоонд хүрсэн

Засгийн газраас Таван толгойн төслийг цогцоор нь хөгжүүлэх, үр ашгийг нэмэгдүүлэх боломжит хувилбар саналуудыг боловсруулж, УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцүүллээ. Мөн тус хурлаар Үндсэн хуулийн Цэцийн гишүүний бүрэн эрх дуусгавар болсонтой холбогдуулан Ерөнхийлөгч, УИХ-аас томилох санал болгосон зарим хүмүүсийг хэлэлцсэн юм.

УИХ дахь МАН-ын дарга Д.Хаянхярваа “Бүлгийн хурал дээр Засгийн газраас Таван толгой төслийг хөдөлгөх, үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлийн тооцоо, судалгааг сонсч хэлэлцлээ. Тухайлбал, тээвэрлэлт, төмөр зам, үйлдвэржилт, борлуулалтын талаарх тооцоо, судалгаа бүхий мэдээллийг сонссон. Ирэх долоо хоногт МАН-ын бүлэг Таван толгойн төслийг хөдөлгөх чиглэлд улс төрийн шийдэл гаргах чиглэлд хамтарч ажиллах тохиролцоонд хүрсэн. Уг тооцооллыг эцсийн байдлаар шийдээгүй учраас ажлын хэсэг байгуулаагүй. Ер нь бүлэг дээр ажлын хэсэг байгуулахгүй. Засгийн газар төслийг хөгжүүлэх, үр ашгийг нэмэгдүүлэх саналуудыг боловсруулаад бүлэг дээр танилцуулах ёстой. Ингээд болж байна гэж үзвэл УИХ дахь АН-ын бүлэг, Аюулгүй байдлын зөвлөл, УИХ зэрэг шат шатанд нь хэлэлцүүлээд явна.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Үндсэн хуулийн Цэцийн гишүүний асуудлыг ярьсан уу?

-Цэцийн гишүүний асуудлыг бүлгийн хурлаар ярьсан. Ерөнхийлөгч, УИХ-аас оруулж ирсэн хүмүүсийг УИХ дахь МАН-ын бүлэг дэмжих шийдвэр гаргасан.

-УИХ-аас Ш.Солонгыг дэвшүүлж байгаа нь үнэн үү?

-Яригдсан.

-Ерөнхийлөгч Цэцийн гишүүнд ямар хүмүүсийг дэвшүүлсэн бэ?

-Ерөнхийлөгч одоо ШШГЕГ-ын дэд даргаар ажиллаж байгаа Г.Туулхүү, Буяндэлгэр, Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан Ц.Нанзаддорж нарыг дэвшүүлсэн. Эдгээр хүмүүсийг бүлгийн хурлаар дэмжсэн.

-Цаашид Таван толгойн ашиг орлогыг хэрхэн нэмэгдүүлэх вэ?

-Таван толгойн асуудалд яг өнөөдөр тоо, ашиг орлогын мэдээллийг ярих боломжгүй байна. Яагаад гэвэл тооцоо, үндсэн судалгаагаа нарийвчилж үзэх ёстой. Нийгэмд дутуу мэдээлэл хүргэж болохгүй

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • TOGS MEDEELEL HECHEE OGCH CHADAHGUI OOGUI ONDOG SHIG HUN BAIHGUI
    2018 оны 05 сарын 30 | Хариулах