Сургууль, цэцэрлэгийн орчинд 10 сарын нэгнээс ухаалаг утасны хэрэглээг хязгаарлана

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж байна. 

Хуралдаанаар сургууль, цэцэрлэгийн сургалтын орчинд ухаалаг гар утас ашиглахыг ирэх сарын 1-нээс хязгаарлах шийдвэр гаргажээ. 

Харин хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд ухаалаг гар утас хэрэглэх нь нээлттэй байх аж. Учир нь сургалттай холбоотой тусгай шаардлага гардаг. Багш нарын утас нээлттэй тул яаралтай үед эцэг эхчүүд багш нартай нь сургалтын үеэр холбогдож болно. 

Хичээл, цэцэрлэг тарах үед ухаалаг утас, түүнтэй адилтгах төхөөрөмж ашиглах эрх нээлттэй юм байна. 

Сургуулийн орчинд ухаалаг утасны хэрэглээг хязгаарласнаар цахим халдлага, донтолтыг хязгаарлаж сурлагын түвшинд эерэг нөлөө үзүүлдэг нь Лондонгийн их сургуулийн судалгаагаар тогтоогдсон талаар Засгийн газрын мэдээлэлд дурджээ. Түүнчлэн хүн амд ногдох Фэйсбүүк хэрэглэгчийн тоогоор Монгол Улс Ази тивийн орнуудаас 3.6 дахин их идэвхтэй байдаг байна. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна