Порнограф үзэх нь хэвийн зүйл үү?

Хэдхэн жилийн өмнө порнограф вэбсайтуудыг интернэт хайлтаас хязгаарлах зохицуулалт хийгдэж байсан. Энэ эцсийн арга биш. Хүн өөрийнхөө сэтгэл ухамсраас порнограф үзэх хүсэл, хандлага, зуршлыг орхихоос нааш энэ байдал үргэлжилсээр байдаг. Тэгвэл Порнограф үзэх нь хэвийн л үзэгдэл. Хэн нэгэнд хор хөнөөл учруулахгүй, өөрөө үзээд өнгөрөхөд муу зүйл байхгүй гэж тайлбарлах хүн ч цөөнгүй. Энэ талаар Focus on the Family Mongolia-Гэр Бүл Анхаарлын Төвд байгууллагын “Аюулгүй Сонголт” хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн, Гэр Бүл Судлаач Г. Өнөрцэцэгийн зөвлөгөөг хүргэж байна.  

Порно үзэх нь хэвийн зүйл үү?

Порно үзэх нь энгийн байдаг л зүйл угаасаа ихэнх эрчүүд үздэг, сексийн мэдлэгтэй болоход тусладаг, сонирхолтой, илүү их таашаал авах боломжтой гэсэн янз бүрийн буруу ойлголттой хүмүүс олон байдаг.  Порнографт хүний бэлгийн дур хүслийг өдөөх зорилготой хийгдсэн садар самууныг сурталчилсан зураг,ном, сонин сэтгүүл, видео бичлэг, кино зэргүүд багтдаг.

Порнографийн бүх хэлбэр нь ашиг олох зорилготой хийгддэг томоохон бизнес байдаг. Хүн юу үзэж харж, сонсож байна тэр зүйл нь тухайн хүний амьдралд тодорхой хэмжээгээр нөлөөлж байдаг. Порно үзсэнээр хайр сэтгэл, дотно харилцааны ойлголтод сөргөөр нөлөөлдөг. Хүнийг сексийн обьект болгон харуулж хүний үнэ цэнийг унагадаг.

Порног үзэж эхэлсэнээр бэлгийн зан үйлийн донтолтод орох боломжийг өөртөө өгч байна гэсэн үг. Учир нь порног үзэх үед хүнээс серотонин даавар ялгардаг. Энэ даавар нь маш их сэтгэл ханамж болон тайвшрал өгч байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг байна. Энэ нь богино хугацаанд л үргэлжилнэ. Ингэж ахин дахин үзсээр байгаад хүн өөрийн нейрокемикал буюу тархиндаа үүсэж байгаа биохимийн бодист донтож эхэлдэг байна.

Мөн сэтгэл хөдлөлийн мэдрэмжээ алдаж эхэлдэг. Ингэснээр илүү эрээ цээргүй, яргаллын хэлбэртэй, бэлгийн хүчирхийллийг харуулсан зэрэг хүнд хэлбэрийн зүйлийг эрэн хайж үздэг болдог байна. Даамжирч донтож явсаар үзэж харсан зүйлээ туршиж үзэхийг хүсдэг болох нь маш эрсдэлтэй.

Порно нь дараах хор нөлөөг дагуулдаг. Гэр бүлээс гадуурх бэлгийн харилцаанд орох, олон бэлгийн хавьтагчтай байх, бэлгийн замын халдварт өвчин тусах мөн тараах, охид эмэгтэйчүүдийг хүчирхийлэх, бэлгийн сулралтай болох, биеэ үнэлэгч болох эсвэл авах зэрэг олон муу үр дагавартай. Мөн сэтгэл зүйн хувьд хоосон зүйлийг мэдэрч гутрах, ганцаардах, өөрийгөө голох байдалд ордог байна.

Ямар ч хор нөлөөгүй мэт хүмүүсийг соронз мэт татаж урхиддаг энэ зүйлээс салах нь маш чухал. Үүний тулд мэргэжлийн зөвлөгчөөс зөвлөгөө авч, эсвэл өөрт тань туслаж чадах итгэл даах хүнээс туслалцаа хүсэх хэрэгтэй. Компютер,  гар утас хэрэглэдэг цагаа багасгаж өөр сонирхолтой шинэ зүйлүүдийг сурч спортоор хичээллэвэл сайн. Хамгийн гол нь дахиж порно үзэхгүй гэсэн өөрийн чин хүсэл шийдвэр маш чухал.

Г. Өнөрцэцэг Гэр Бүл Судлаач

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • soyoloo
    аймаар юм
    2018 оны 09 сарын 17 | Хариулах
  • HUI NEGDELIIN UYIIN HUN BOLGON SHUDRAGA BAISAN PEODALIIN NIIGEM BOLGON HARGIS BAIDAGUU GEH ASUULT GARNA OOROOR HELBEL DOOGUUR ZINDAANII HUN BOLGON MUU HUN BAIDAG YUM BISH GEH BODOL ORJ IREV
    2018 оны 09 сарын 11 | Хариулах