Алга болсон Д.Сэржмядаг охины талаарх мэдээллийг үнэлж авна

Дорноговь аймгийн Замын-Үүд суманд оршин суух хаягтай Д.Сэржмядаг гэх 8 настай, охин 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 12:00 цагийн орчимд гэрээсээ гарч яваад одоог хүртэл сураггүй алга болсон хэргийг шалгаж байна.  

Цагдаагийн байгууллагаас уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг тасралтгүй явуулсан боловч одоог хүртэл Д.Сэржмядаг охин олдоогүй байх тул хэргийг илрүүлэхэд чухал ач холбогдол бүхий баримт мэдээ өгсөн иргэний мэдээллийг үнэлж авна гэж Цагдаагийн байгууллагаас мэдэгдлээ.

Цагдаагийн ерөнхий газар

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • DOOGUUR ZINDAANII HUN BOLGOM MUU HUN BAIDAG YUM BISH
    2018 оны 09 сарын 11 | Хариулах