Японд дахин газар хөдөлж болзошгүй

Энэ сарын 8-ны өглөө Японы Хоккайдод 6.7 баллын хүчтэй газар хөдөлсний улмаас 2 хүн амиа алдаж, 125 хүн бэртэн, 39 хүн ор сураггүй болсны зэрэгцээ арал дээр цахилгаан хангамж бараг бүхэлдээ тасалдсанаар 2 сая 950 мянган байшин барилга гэрэл цахилгаангүй байна. Хоккайдод өнөөг хүртэл чичирхийлэл намжаагүй байгаа бөгөөд дахин газар хөдөлж болзошгүй тухай Японы Цаг уурын агентлаг сэрэмжлүүлжээ.

Одоогийн байдлаар Японы Өөрийгөө хамгаалах хүчин, цагдаа, гал түймэртэй тэмцэх албаны 20 мянга гаруй ажилтан болон 50 нисдэг тэрэг газар хөдлөлтөд нэрвэгдсэн Хоккайдо арлын районуудад ажиллаж байгаа юм. Гамшгийн голомтод ажиллаж буй хүмүүсийн тоог 25 мянга болгохоор төлөвлөж байгаа талаар Японы засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихидэ Суга мэдээллээ.

CCTV.com

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна