Зуслан чиглэлийн зарим автобуснуудыг зогсооно

Зуны улирал дуусч зуслан чиглэлд зорчих иргэдийн урсгал багассантай холбоотойгоор нийслэлийн Тээврийн газраас энэ чиглэлд зарим өөрчлөлтийг оруулахаар болсон байна.

Тухайлбал:

1.  ЗҮ:1 “Гүнт-Жигжид-Тэнгис кино театр”

2.  ЗҮ:2 “Гоодой-Тэнгис кино театр”

3.  ЗҮ:3 “Баянбулаг-Тэнгис кино театр” чиглэлүүдийн үйлчилгээг энэ сарын 17-ны өдрөөс зогсоохоор шийдвэрлээд байна.

Харин хотын хойд чиглэл буюуХО:1 “Бага баян – Санзай-Тэнгис кино театр”, ХО:2 “Шаргаморьт-Дүнжингарав худалдааны төв”, Ч:22 “Шадивлан – Бөмбөгөр-ХМК”, Ч:27 “Өвөр согоот-Вокзал” чиглэлүүд хэвийн үйлчлэх юм.

Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг тус газрын 70044040 болон 11-323176 дугаарын утсанд 24 цагийн турш хүлээн авч, шуурхай шийдвэрлэнэ.

Нийслэлийн тээврийн газраа

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна