Монгол эмэгтэй 80 насандаа дэлхийн аварга боллоо

Европын холбооны Испани улсын Малага хотод 2018 - 9 сарын 4-16 ны өдрүүдэд Хөнгөн атлетикийн Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Уг тэмцээнд дэлхийн 101 орноос 8187 тамирчид ирж хурд хүчээ сорьж байгаагийн 5495 нь эрэгтэй ,2692 нь эмэгтэй тамирчид байгаа юм.

Манай улсаас олон улсын xэмжээний спортын мастер Төмөрбатын Цэрэндолгор , ОУXмастер Аюушийн Алтанцэцэг нар амжилттай оролцлоо. 8 даx удаагаа зохиогдож байгаа дэлхийн аварга шалгаруулах мастеруудын тэмцээнд монгол улсаа төлөөлөн оролцсон ОУXМастер Цэрэндолгор гуай 80 настнуудын ангилалд хөнгөн атлетикийн шидэлтийн 5 төрөлт болон шидэлтийн пендатлон зэрэг 6 төрөлд оролцож 1 алт, 2 мөнгө, 1 хүрэл медаль хүртэж монгол эмэгтэйн чансааг гайхуулан 80 насандаа дэлхийн аварга боллоо.

Мөн 60 насны ангилалд МУ-н ОУX мастер Аюушийн Алтанцэцэг уг тэмцээнд амжилттай оролцов.

Тэмцээнд орлцогчдын хамгийн аxмад эрэгтэй нь Итали улсын тамирчин 102 настай Джузеппе Оттавиани (ITA, age 102) / байсан бол эмэгтэйчүүдээс Энэтхэг улсын тамирчин 102 настай Ман Каур (IND, age 102) / байлаа. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна