СОДОН ЛИГ сагсан бөмбөгийн тэмцээн болно

Сонгинохайрхан дүүргийн хүүхэд залуусыг хамруулсан "СОДОН ЛИГ 2018" сагсан бөмбөгийн тэмцээн 2018 оны 9-р сарын 15, 16-ны бямба, ням гарагт Содон цогцолбор хорооллын спорт талбайд зохион байгуулагдана. Сурагчид буюу 15-18 нас, Залуучууд буюу 19-25 нас гэсэн ангиллаар зохион байгуулагдах энэхүү тэмцээн нь сагсан бөмбөгийн хурдацтай хөгжиж буй төрөл болох гурвын эсрэг гурав ангилал буюу 3х3 зарчмаар явагдана.

Оролцогчдоос бооцоо хураамж авахгүй, шагналын сан өндөртэй, фитнесийн эрх гэх мэт урамшуулал ихтэй энэхүү тэмцээндээ идэвхтэй оролцохыг Сонгинохайрхан дүүргийн хүүхэд залууст уриалж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг Содон мөрөөдөл ТББ-ын www.facebook.com/sodonmuruudul хаяг, 85450197 дугаараас лавлаарай.   

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • сайхнаа
    одоо бүртгүүлж болхуу хичээлтэй байж байгаад харьж чадсанггүй ээ
    2018 оны 09 сарын 13 | Хариулах